Өнгөрсөн сар сүүлийн 56 жилийн зургаадугаар саруудын хамгийн халуун нь байжээ

Б.Чимэг GoGo.mn

2017-07-17 12:25 GMT+8

Агаарын температурын сарын дундаж өнгөрсөн сард

  • Ихэнх нутагт 15,1-20,0 градус дулаан,
  • Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 2,9-10,0 градус,
  • Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Хан Хөхий, Хан Тайширын нуруу, Хархираа, Түргэн, Аж Богд уулсаар 10,1-15,0 градус,
  • Увс нуур, Их нууруудын хотгор, нууруудын хөндий, Баруун хуурайн хоолой, Мэнэнгийн тал болон говийн нутгаар 20,1-25,0 градус,
  • Номин, Шаргын говиор 25,1-28,1 градус дулаан байжээ.

Өнгөрсөн сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1,1-7,1 градусаар дулаан, сүүлийн 56 жилийн хамгийн халуун сар байлаа гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
ОБЕГ-т гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байдаггүй. Хамгийн багадаа 5 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг худалдан авахаа ОБЕГ хойшлуулжээ. Таны бодлоор тус газар гал унтраах нисдэг тэргийг нэн яаралтай худалдан авах ёстой юу?
Нийт 98 санал өгсөн байна.

Дээшээ