Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид өнөө өглөө Улаанбаатарт газардлаа.
Тэд энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлах юм. Айлчлалын үеэр Берлин хотын Захирагч Михаель Мюллерыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзана.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон хотын удирдлагуудтай уулзаж, Улаанбаатар хотын төлөвлөлттэй танилцах юм байна.
БЕРЛИН ХОТЫН ЗАХИРАГЧ НОЁН МИХАЕЛЬ МЮЛЛЕРЫН НАМТАР
- 1964 онд Берлин хотод төрсөн, эхнэр 2 хүүхэдтэй
- 1982 онд Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн
- 1983 онд Бизнесийн удирдлагын Техникийн коллеж төгссөн
- 1986 оныг хүртэл бизнес эрхэлсэн
- 1986-2011 онд Хувиараа хэвлэлийн бизнес эрхэлж байсан
- 1981 оноос Социал-Демократ намын гишүүнээр элссэн
- 1991-2000 онд Социал-Демократ намын орон нутгийн дарга
- 1989-1996 онд Берлин хотын Темпелхоф дүүргийн ассемблейн гишүүн
- 1996 оноос Берлины “Төлөөлөгчдийн танхим”-ын гишүүн
- 2000-2004.05 Темпелхоф-Шонеберг дүүргийн Социал-Демократ намын дарга
- 2001-2011 онд Берлины “Төлөөлөгчдийн танхим” дахь Социал-Демократ намын дарга
- 2004-2012 онд Берлин муж дахь Социал-Демократ намын дарга
- 2011-2014 онд Берлин хотын захирагч, Хот төлөвлөлт, байгаль орчны асуудал хариуцсан сенатор
- 2014.12.11 онд Берлин муж улсын сайд болон хотын захирагчаар ажиллаж эхэлсэн
- 2016 оноос Берлин муж дахь Социал-Демократ намын дарга