Магадгүй та өндөр зэрэглэлийн, тав тухтай зочид буудлаа орхилгүйгээр дэлхийг тойрон аялахыг хүсдэг байж болох юм. Тэгвэл таны аз иржээ. Нэг цагийн төлбөр нь 500 мянган юань буюу ойролцоогоор 74000 ам. долларын үнэтэй “The Dream Jet” онгоц таны энэ хүслийг биелүүлнэ.
VVIP буюу “Тун, тун чухал хүнд” гэж нэрлэсэн энэ онгоц нь Боинг 787 Дриймлайнерыг өөрчилж, зассан загвар юм. Улс төрийн нөлөөгөөр Хятадын агаарын тээврийн салбарын өсөлт буурч байгаа хэдий ч HNA групп олон улсад энэ бизнесээр өрсөлдөхөөр шийдсэн аж.
Саяхан Хилтон зочид буудлын 25 хувийг худалдан авсан HNA группийн энэхүү онгоцыг Deer Jet, Waldorf-Astoria, St. Regis зочид буудлууд хамтран ашиглах юм байна.
Онгоц Хонконгоос Ром, Парис, Тахити зэрэг чиглэлд нисэх бөгөөд сүүлд Сиэтл хотод ирэх үед нь CNN сурвалжлага бэлтгэжээ.
Модон оруулгатай хана, 19 инчийн том цонх, алдарт уран бүтээлч Дейл Чихулигийн шилэн баримлууд, тус бүр зургаан хүн сууж болох хоёр хоолны ширээ гээд бүгд бий.
Унтлагын өрөөнийх нь дуу тусгаарлагч чимээг 44 децибелд барих бөгөөд ингэснээр онгоц нисэж явах үед их хотын чимээнээс хол байдаг айлд ямар байдаг яг тийм байх аж.
Онгоцны нисгэгчийн хувьд Хайнан Эйрлайнсын 10 мянган цагийн туршлагатай, түүний 2000 цаг нь Боинг 787 нисгэж байсан нисгэгч байх бөгөөд нэгэн зэрэг 30 хүн тээвэрлэж чадна.
Онгоцны үнийн хувьд цоо шинэ Боинг 787 200 сая орчим бөгөөд нэмэлт тоноглол, засвар хийхэд 80-150 сая ам. доллар болдог аж. Deer Jet анхны онгоцоо өнгөрсөн зун худалдан авсан бол дараагийн загварыг нь 2018 оны эхний хагаст хүлээн авах юм байна.