Хятадын эдийн засаг өнгөрсөн дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд 6,9 хувиар өссөн нь шинжээчдийн таамаглаж байснаас илүү гарсан үзүүлэлт юм.
2017 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байсан учраас арай багаар таамаглаж байжээ.
Жишээлбэл үйлдвэрлэл 7,6 хувиар, худалдааны орлого 11 хувиар тус тус өссөн байна. Хятад улс энэ жил эдийн засгийн өсөлт 6,5 хувь байна гэж таамаглаж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн 2016 оны 6,7 хувиас бага гарна гэсэн үг юм.
БНХАУ-ын Үндэсний Статистикийн хорооноос мэдээлснээр “Эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа хэдий ч олон улсын тогтворгүй, тодорхойгүй асуудлууд томоохон нөлөө үзүүлнэ” гэжээ.