Олимпийн бус төрлийн 10 дахь удаагийн спортын их наадамд оролцох баг тамирчдыг үдэж мордуулах ёслол өнөөдөр боллоо.
Олимпийн бус төрлийн их наадамд Монгол улсаас Аэробик гимнастикийн степийн баг тамирчид, сумо, жиу- жицу бөхийн тамирчид нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.
Баг хамт олныг төлөөлж Монголын Гимнастикийн Холбооны Ерөнхийлөгч Б.Лхагважав үг хэлж, амжилттай оролцох илэрхийлэв.
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар үг хэлж, төрийнхээ алтан соёмбот тугийг Польшийн тэнгэрт мандуулахыг хүсэн ерөөж Вроцлавын Их наадамд оролцох баг тамирчдад Засгийн газраас 60 сая төгрөгний дэмжлэг үзүүлснийг мэдэгдэж, онгоцны тийз гардуулав.
Баг тамирчдыг хүлээн авч уулзахад Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц нарын албаны хүмүүс оролцлоо.
Монголынхоо баг тамирчдыг төлөөлж сүмо бөхийн тамирчин Д.Нацагдорж тугчнаар томилогдож, алтан соёмбот тугийг гардаж авав.