Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гурван уулзалт хийжээ. Төрийн тэргүүн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон тус зөвлөлийн зарим гишүүнийг хүлээн авч уулзжээ. ШЕЗ-ийн дарга, гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ард түмнийхээ итгэлийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Уулзалтын үеэр ШЕЗ-ийн үйл ажиллагааны талаар санал солилцсон байна.
Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж, комиссын гишүүдийн төлөөллийг авч уулзсан байна. Уулзалтын үеэр Хүний эрхийн комиссын үйл ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа. Мөн тус комиссын хувьд төсөв, орон тоо зэрэг тулгамдсан асуудал байдаг талаар Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж дурджээ.
Үүнээс гадна Төрийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааны талаар санал солилцон ярилцсан байна. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.