“Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш 0.16 Канад доллараар өслөө

BloombergTV.mn

2017-07-17 18:00 GMT+8

Түүхий эдийн ханш өсөхтэй зэрэгцээд өнгөрсөн долоо хоногт салбарын компаниудын хувьцааны ханшид өсөх чиглэл давамгайлж байна. Тухайлбал, “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногийн арилжааг 3.6 канад долларт хүрч, 1.4 хувийн өсөлттэй хаажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаас хойш тус компанийн хувьцааны ханш 0.16 канад доллараар өсөөд байгаа юм.

Харин Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компанийн хувьцааны ханш 2.78 хувиар өсөж, 0.19 австрали долларт арилжаалагдаж байна. Сүүлийн нэг сарын хугацаанд тус компанийн хувьцаа 0.17-оос 0.21 австрали долларын түвшинд хэлбэлзэж байгаа юм. Урт хугацаанд нь харвал “Xanadu Mines” компанийн хувьцааны ханш 2013 оны зургаадугаар сард доод цэгтээ хүрч, үүнээс хойш нэгж хувьцааны үнэ нь бараг дөрөв дахин нэмэгдээд байна.

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш баасан гарагт нэг хувиар буурч, 0.9 канад доллар дээр хаагджээ. Ерөнхийдөө долоодугаар сарын 7-ны өдөр буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хувьцааны ханш нь тогтмол буурсан байна. “Erdene Resource Development” нь Монгол Улсын Баян Хөндий, Алтан Нар ордод зэс, алтны хайгуул хийдэг бөгөөд тус компанийн хайгуулын дүнд хөрөнгө оруулагчид нэлээд найдлага тавьж байгаа юм.

Э.Эрдэнэтуяа

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 1128 санал өгсөн байна.

Дээшээ