"Оскар"-ын шагналтан Мартин Ландау нас нөгчжээ

МОНЦАМЭ

2017-07-17 17:30 GMT+8

“Эд Вүүд” гэдэг киноны дүрээрээ “Оскары”-ын шагнал хүртэж байсан Америкийн жүжигчин Мартин Ландау 89 насандаа таалал төгссөн тухай ням гарагт “Associated Press” агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, М.Ландау бямба гарагт өвчний хүндрэлийн улмаас эмнэлэгт нас баржээ. Тэрбээр ямар өвчнөөр өвчилсөн талаарх мэдээлэл алга байна.

Мартин Ландау “Биелшгүй даалгавар” /1966-1969он/ телевизийн цуврал олон ангит киногоороо үзэгчдийн сайн танил болсон жүжигчин бөгөөд тэрбээр уг кинонд тоглосон дүрээрээ “Алтан бөмбөрцөг” шагналыг хоёр удаа хүртэж байсан юм. Жүжигчин Мартин Ландаугийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн түүний нэрийг Холливүүдийн алдрын танхимд мөнхөлжээ.

“Оддын зам” /Star trek/ телевизийн цуврал киноны найруулагч Жин Родденберри тухайн үедээ тус киноны нэг дүрд тоглохыг М.Ландауд санал болгож байсан боловч нэрт жүжигчин татгалзсан хариу өгч байв.

О.Барс 

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 140 санал өгсөн байна.

Дээшээ