Петровис групп ОБЕГ-т 30,000,000 төгрөг хандивлалаа

Бизнес мэдээ

2017-07-17 17:33 GMT+8

Ойрын өдрүүдэд ой хээрийн түймэр гарч, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулж байгаа тул Петровис группээс ой хээрийн түймэр илүүтэй гараад буй Сэлэнгэ, Булган, Төв аймгийн ОБЕГ-уудад тус тус 10,000,000 төгрөг буюу нийт 30,000,000 төгрөгийг цаашид ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хандивлаж байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд, Петровис групп нь байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой нөхцөл байдлын үед дэмжлэг үзүүлэхэд зориулан өмнөх жилүүдэд эд материал тэр дундаа гал унтраах багаж хэрэгслийг ОБЕГ-т хандивлаж байсан.

Байгаль, цаг уурын онцгой хүнд нөхцөл байдалд Монгол эх орныхоо хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэж буй Онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүн, ажилтан, албан хаагчдад Петровис группийн ажилчдын өмнөөс талархал илэрхийлье.

Хуурайшилт ихтэй энэ цаг үед хөдөө орон нутагт аялал зугаалгаар зорчихдоо иргэний үүргээ ухамсарлан, байгаль орчиндоо халгүй амарч зугаалахыг нийт аялагчид, иргэддээ уриалж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 140 санал өгсөн байна.

Дээшээ