Хакүхо домогт аварга Чёонофүжигийн түүхэн амжилтыг давтлаа


2017-07-18 08:40 GMT+8

Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн ес дэх өдөр Хакүхо М.Даваажаргал  1045 дахь түүхэн даваагаа авлаа. 

Тэрбээр энэхүү амжилтаараа мэргэжлийн сүмогийн домогт их аварга Чёонофүжигийн түүхэн амжилтыг давтлаа. 

Нагоя башёгийн ес дэх өдөр Хакүхо аварга маэгаширагийн дөрөвт эрэмблэгдсэн Кагаяакиг давснаар есөн даваа нэг ч уналгүйгээр башёг тэргүүлсээр байна. 

Хакүхо аварга өвдөг шороодохгүй башёг амжилттай үргэлжлүүлээд байвал 12 дахь өдөр Кайогийн дээд амжилтыг эвдэж, 1048 даваатай болж сүмогийн бүх цаг үеийн хамгийн олон даваа авсан бөхчүүдийн жагсаалтын тэргүүнд бичигдэнэ. 

Маргааш Хакүхо аварга Чиёошоматай барилдана. 

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 5161 санал өгсөн байна.

Дээшээ