Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хууль бус нүүрс олборлолтын нөлөөгөөр суурьшлын бүсийн айлуудын хашааны газар хагарч, цөмөрсөн.
Өнгөрсөн сарын сүүлчээр Нарлагийн гудамжны нэг айлын хашаанд эсгий гэрийн буурины хэмжээтэй газар цөмөрсөн тухай сурвалжлан хүргэсэн билээ. Иймд дүүргийн удирдлагууд хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Нарлагийн 24-25 дугаар гудамжны 15 айлыг даруйхан нүүлгэх шийдвэр гаргасан.
Энэ талаар тус дүүргийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Одонтуяагаас тодруулахад, “15 айлыг Налайх дүүргийн 4 дүгээр хороонд газар олгох шийдвэр гаргасны дагуу баяр наадмын өмнө нүүлгэн шилжүүлсэн. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарах хүртэл хагарч, цөмөрсөн тэр хавийн газарт хөл хорио тогтосон байгаа” гэлээ.
Хууль бусаар нүүрс олборлогчын ухсан нүх айлуудын доогуур хэр их явсныг судлан тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.