Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Японы Парламентийн төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Японы төлөөлөгчдийн танхимын үе үеийн дарга нараас анх удаа Монголд айлчлал хийж байна. Монгол Улсад саяхан Ерөнхийлөгчийн сонгууль, Үндэсний баяр наадам болж маш их ажилтай байсан ч халуун дотно хүлээн авч байгаад гүнээ талархаж буйгаа илэрхийлэв.
Үргэлжлүүлэн, Өнөөдөр үдээс өмнө УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзалт хийж, Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Уулзалт тус бүрт тодорхой асуудлууд хэлэлцэж, санал солилцсоноо нэгтгэн хуваалцъя.
Нэгдүгээрт, Япон Монголын харилцааны хүрээнд эрх чөлөө, Ардчиллыг эрхэмлэдэг. Тиймээс Монгол Улс манай орлуулшгүй түнш юм гэдгийг эхэнд нь онцлон хэлье.
Хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг аль аль талдаа баримталж, улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, соёл урлаг, спортын чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж явъя гэж санал нэгдлээ.
Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Японы Засгийн газар 850 сая ам.долларын туслалцаа үзүүлэхээ мэдэгдсэн. Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин чармайлт гаргая гэж ярилцсан.
Хойд Солонгосын чиглэлээр Японы байр суурийг тайлбарласан. Монгол Улс Хойд Солонгосын нөхцөл байдалд санаа зовж буйгаа илэрхийлсэн. Бид энэ асуудлаар хамтарч ажиллах хүсэлт тавилаа гэв.
Ноён Т.Оошима энэ үеэр Токиогийн олимпод Монголын тамирчид өндөр амжилт гаргаасай гэж хүсэж буйгаа илэрхийлсэн.
Тэрбээр, Монгол талаас нисэх онгоцны буудлын цогцолбор, шинэ төмөр зам барихад дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг дэвшүүлж байна. Энэ асуудлыг би Засгийн газартаа танилцуулна. Хэдийгээр цаг хугацаа давчуу айлчлал боловч Монголын төрийн гурван өндөрлөгтэй уулзсан, үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэж байна.
Японы парламентийн төлөөлөгчид гаднын орнуудад төдийлэн айлчлал хийдэггүй. Гэтэл Та яагаад Монголыг онцлов? гэсэн сэтгүүлчийн асуултад, “Өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргын хэд хэдэн урилгыг хүлээн авсан. Энэ удаа Япон Монголын хооронд Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хоёр орны харилцаагаа улам идэвхтэй хөгжүүлэхийн тулд би Монголд зорьж ирсэн. Хоёр орны Парламент хоорондын харилцааг хөгжүүлэх нь миний хийх гол ажил юм. Үүний тулд би Парламентаа төлөөлж гурван залуу гишүүнтэйгээ ирсэн” гэж хариулав.