Монголбанк, БНХАУ-ын Ардын банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг сунгах гэрээнд Монголбанк болон БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч нар энэ сарын 6-нд гарын үсэг зуржээ.
Ингэснээр хоёр орны Төв банк хооронд байгуулсан своп хэлцэл 2020 он хүртэл үргэлжлэхээр боллоо. Хэлцлийн гол зорилго нь
- Гадаад валютын дотоодын захад тогтвортой байдлыг хангахад шаардлагатай тохиолдолд гадаад валютын зах дээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх,
- Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх юм.
Манай улсын худалдааны гол түнш орон болох БНХАУ-ын юанийг Монголбанк шуурхай бүрдүүлж, валютын захад юанийг шуурхай нийлүүлэх замаар үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэх үзүүлэх ач холбогдолтой.
Монголбанк БНХАУ-ын Ардын банк хооронд анх 2011 онд 3 жилийн хугацаатай, 5 тэрбум юанийн дүн бүхий своп хэлцлийг байгуулсан байдаг.
Энэ хэлцлийн дүнг 2012 онд дахин 5 тэрбум юаниар нэмэгдүүлж, 10 тэрбум юань болгосон юм.
Улмаар 2014 онд дахин гурван жилээр сунгаж, дүнгийн хэмжээг 5 тэрбум юаниар нэмэгдүүлж, 15 тэрбум юаньд хүргэсэн юм. 2014 онд байгуулсан своп хэлцлийн хугацаа энэ оны наймдугаар сард дуусах байсныг гурван жилээр сунгалаа.