Капитрон банкны Гүйцэтгэх захирал Л.Ариунаатай Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр болон банкны салбарын талаар ярилцлаа.
-Монголын банкны салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Эдийн засгийн хүндрэл, хямралтай, хүндхэн жилүүдийг Монгол Улс даван туулж байна. Ийм нөхцөлд банкууд хэрхэн ажиллаж байна вэ?
-Манай улсын эдийн засгийн хөгжлийн хурд огцом буурсан он жилүүд өнгөрч байгаа хэдий ч банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар өндөр, үйл ажиллагаа нь харьцангуй тогтвортой сайн байна. Харин иргэдийн гар дээрх мөнгөний хэмжээ багасч худалдан авах чадвар буурснаас цалингийн зээл, улмаар бизнесийн зээлийн чанар муудах нь нэмэгдэж одоогийн байдлаар системийн чанаргүй зээлийн хувь хэмжээ 9 хувьд хүрээд байна. Капитрон банкны хувьд зээлийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон талт ажлыг хийж байна. Тухайлбал зээлдэгч, харилцагчиддаа санхүүгийн зөвлөгөө өгөх, америк долларын зээлийг төгрөгт хөрвүүлэх, зарим зээлийн хугацаа, хүүний хэмжээнд хөнгөлөлт үзүүлэх, өөрчлөлт оруулах зэрэг ажлуудыг хийж ирлээ. Энэ он гарсаар эдийн засагт зарим эерэг өөрчлөлтүүд гарч байна.
-Эерэг өөрчлөлтүүд гарах болов уу гэдгийг та хэллээ. Энэ эерэг өөрчлөлтөд ОУВС-гийн хөтөлбөр ямар үр дүн үзүүлэх бол. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Энэ талаар таны бодлыг сонсоё?
-Монгол улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь зөв зүйтэй гэж үздэг. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр төсвийн сахилга, хяналт сайжрах, Монгол Улсын олон улсад нэр хүнд дээшлэх, улмаар манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдэх ба Монголбанк нь улс төрөөс хараат бус үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог бүрдүүлсэн хууль, эрх зүйн орчин бий болно гэж харж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь Монгол улсын макро эдийн засгийн орчинг сайжруулахад өндөр ач холбогдолтой юм. Одоогийн байдлаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны эхний үр дүн гарч улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн, ам.долларын ханш сүүлийн 2 сард 5.3%-аар буурсан байна.
-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад активын чанарын үнэлгээг олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар хийлгэхээр болсон. Таны бодлоор банкууд энэхүү олон улсын үнэлгээг хүлээн авахад бэлэн байна уу?
-2013-2014 онуудад Европийн Холбооны 130 банкинд “Активын чанарын үнэлгээ” хийсэн байдаг бөгөөд энэ үнэлгээний дараа гадаадын хөрөнгө оруулагчид, дотоодын хадгаламж эзэмшигч харилцагчдын банкинд итгэх итгэл нэмэгдэх, нийгэм, эдийн засгийн хямрал, хүндрэлээс үүдэлтэй банкуудад үүсэх эрсдлийг тухайн банк даван туулах чадварыг дээшлүүлдэг ач холбогдолтой гэж үздэг. Монгол улсын арилжааны банкуудын хувьд дээрх эерэг үзүүлэлтүүдээс гадна олон улсын зах зээлтэй хөл нийлүүлэн алхах нөхцөл бололцоо бүрдэх буюу үйл ажиллагаа, хөрвөх чадвараараа олон улсын стандартад нийцсэн банк болох юм.
Капитрон банк нь олон улсын аудитын байгууллагын “Активын чанарын үнэлгээ” хийх аргачлалыг судалж зээлийн бүрдэлийг хангах, зээлийн үйл ажиллагааны журам дүрмийг боловсронгуй болгох зэрэг бэлтгэл ажлуудыг хийж байгаа бөгөөд “Активын чанарын үнэлгээ”-г амжилттай даван туулна гэдэгтээ итгэлтэй байна.
Гэхдээ өндөр хөгжилтэй Европийн орнуудад хийсэн “Активын чанарын үнэлгээ”-ний аргачлалыг хөгжиж байгаа Монгол Улсад шууд авч хэрэглэх нь зарим талаараа зөрүүтэй үнэлгээ хийгдэх эрсдэл үүсч болох тул энэ асуудалд Монголбанкны зүгээс зөв, бодит мэдээлэл өгч ажиллах байх гэж бодож байна.
-Монголын банкны салбарт нэг шүүмжлэл байдаг нь яах аргагүй зээлийн хүү. Зээлийн хүүг бууруулах талаар танай банк ямар арга хэмжээ авч, хэрхэн ажилладаг вэ?
-Зээлийн хүүний хувь хэмжээнд олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд хамгийн том хүчин зүйл нь хадгаламжийн хүүний хэмжээ болон эрсдэлийн хувь байдаг. Манай банкны салбарын өрсөлдөөн, зээлийн эрэлт нь зээлийн хүүгийн хэмжээг бууруулахад сөргөөр нөлөөлж байдгаас гадна зээл төлүүлэх ажиллагаанд үүсдэг хүндрэл бэрхшээл нь зээлийн эрсдэлийн хүүг нэмэгдүүлж байдаг.
“Бид зээлийн хүүг бууруулах чиглэлээр сүүлийн нэг жилийн хугацаанд шат дараатай арга хэмжээ авч 1 жилийн дотор зээлийн жилийн хүүг ам.доллар болон төгрөгийн хувьд 0.5-1.6 пунктээр бууруулаад байна”
Капитрон банк сүүлийн 2 жилд өөрийн үйл ажиллагаандаа шинэчлэл, өөрчлөлтийг эрчимтэй хийж, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, чанаржуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийлээ. 2016 онд Капитрон банкны үйл ажиллагааны цар хүрээ тэлж нийт активын хэмжээ 123% өссөнөөр нийт арилжааны банкуудын дунд хамгийн өндөр өсөлт хийсэн банк болсон.
Энэ онд манай банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 10 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 50 тэрбум төгрөгт, банкны нийт актив 500 тэрбум төгрөгт тус тус хүрлээ. Мөн түүнчлэн бид зээлийн хүүг бууруулах чиглэлээр сүүлийн нэг жилийн хугацаанд шат дараатай арга хэмжээ авч 1 жилийн дотор зээлийн жилийн хүүг ам.доллар болон төгрөгийн хувьд 0.5-1.6 пунктээр бууруулаад байна.
-Төр засгийн түвшинд зээлийн хүүг бууруулах талаар бодлогын ямар арга хэмжээ авбал, хүү буурухад илүү дэмжлэг үзүүлэх бол?
-Монголбанкнаас тогтоодог бодлогын хүү болон хүүний коридор ямар байх нь зээлийн хүүнд нөлөөлөх чухал хүчин зүйл байдаг. Мөн миний түрүүний хэлсэнчлэн зээлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг зүйл бол зээл төлүүлэх үйл ажиллагаатай холбогдолтой хууль, эрх зүйн орчин юм. Хууль эрх зүйн орчинг банкны болон зээлдэгчийн эрх ашгийг тэгш хамгаалсан, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй хэрэгтэй байна. Жишээ нь, нэг зээл төлүүлэх үйл ажиллагаанд шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зарцуулагдах хугацаа ойролцоогоор 1,5-3 жил зарцуулдаг ба энэ хугацааг ядаж 2 дахин бууруулах явдал юм.
-Банкны салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг та хэрхэн хардаг вэ?
-Монгол улсын банкны салбарын хөгжил нь эрч хүчтэй, өрсөлдөөнтэй хөгжиж ирсэн салбар.
“ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр гадаад улс дахь Монгол улсын маань нэр хүнд өсөн, улмаар гадаадын шууд болон шууд бус хөрөнгө оруулалт нэмэгдэнэ”
Хөгжиж байгаа орнуудын банкуудтай харьцуулахад Монголын банкны салбарын хөгжил түрүүнд нь алхаж явдаг гэж би хардаг. Сүүлийн үед цахим бүтээгдэхүүн, үйлчилгээ маш хурдтай хөгжиж байгаа бөгөөд энэ үйлчилгээний хэрэглэгчдийн тоо хүн амын тоотой харьцуулахад маш өндөр болсон байна.
ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр гадаад улс дахь Монгол улсын маань нэр хүнд өсөн, улмаар гадаадын шууд болон шууд бус хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.
Цаашлаад Монгол улсын экпортонд гаргадаг эрдэс баялагийн үнэ ханш олон улсын зах зээлд тогтвортой байх, Монголын улс төрийн орчин тогтвортой байх тохиолдолд Монгол улсын эдийн засгийн хөгжлийн хурд 2019 онд 12 хувьд хүрэх боломжтой хэмээн өөдрөгөөр харж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: “Монголбанкны мэдээлэл” товхимол