Жил бүрийн намрын эхэн сарын сүүлээр Apple компани тухайн жилийн жишиг утсаа худалдаанд гаргадаг уламжлалтай болоод зургаан жилийг ардаа үджээ. Гэвч 10 жилийн ойг тохиолдуулан гаргах iPhone 8 болон шинэчлэн, сайжруулсан iPhone 7S/7S Plus загварууд төлөвлөгөөт хугацаанаас хоцорч магадгүй болсон байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Apple-ийн бүтээгдэхүүнүүд энэ жил хоцорч магадгүй гэх яриа гарах болсон бөгөөд Macrumors сайтад хэд хэдэн эх сурвалжаас эшлэн үйлдвэрлэхэд саад учирсан гэжээ.
Жишээлбэл шинэ загвар утасгүй цэнэглэгч, 3D сканнер, OLED дэлгэц зэрэг олон шинэ технологийг нэвтрүүлэх ёстой. Тийм ч учраас Digitimes сайтад iPhone 8 загварыг үйлдвэрлэж эхлээгүй талаар дурджээ.
Тэгэхээр iPhone 8 магадгүй арван нэгдүгээр сар эсвэл бүр арван хоёрдугаар сараас нааш бэлэн болохгүй байх магадлалтай. Түүнчлэн энэ асуудлаас болоод компани эхний ээлжинд тун цөөн тоогоор бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж болох юм.
Энгийн LCD дэлгэцтэй худалдаанд гарах iPhone 7S/7S Plus хүртэл утасгүй цэнэглэгчтэй болж магадгүй учраас үйлдвэрлэл нь хараахан эхлээгүй байгаа аж. Гэхдээ дээрх бүх мэдээлэл баттай болоогүй болохоор магадгүй Apple болон нийлүүлэгч, үйлдвэрлэгч компаниуд яг цагтаа бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахыг үгүйсгэхгүй.