Ether цахим валют арилжааг идэвхжүүлсэн CoinDash компани өнгөрсөн шөнө хөрөнгө оруулагч нарт Ether зоосоор хувьцаа худалдан авахыг санал болгосон. Компаниуд олон нийтэд нээлттэй хувьцаа гаргадагтай ижил зарчмаар тэд зоос санал болгожээ.
Гэвч бүх зүйл төлөвлөгөөний дагуу явсангүй. Компанийн цахим хуудсанд бичсэнээр хакерууд халдаж, тун хялбар аргаар их хэмжээний үнийн дүн бүхий Ether хулгайлжээ. Хакерууд ердөө л цахим валют шилжүүлэх дансны дугаарыг нь өөрчилсөн аж.
Үүнээс болоод CoinDash-ын дансанд орох ёстой байсан 7 сая ам. доллартой тэнцэх цахим валют халдагч этгээдийн дансанд орсон байна. Компани зоос худалдаж эхэлснээс ердөө гурван минутын хугацаанд дээрх үйл явдал өрнөж, их хэмжээний мөнгө алджээ.
Reddit сайт дээр зарим хэрэглэгчид энэхүү үйл явдлыг компани дотроосоо зохион байгуулсан гэж сэжиглэж байна. Нэгэн хэрэглэгч “Хэрвээ CoinDash дансны дугаараа зориуд буруу бичиж, хэн нэгэн хакераас боллоо гэж мэдэгдэж байвал яах вэ?” гэсэн бол өөр нэгэн хэрэглэгч “Бүр анхнаасаа л ийм зүйл хийхээр төлөвлөсөн байсан байх” гэжээ.
Гэхдээ их хэмжээний алдагдал хүлээхээр болсон ч гэсэн CoinDash хөрөнгө оруулсан хүмүүст авах ёстой зоосыг нь илгээх болно гэсэн байна.
Эх сурвалж: Motherboard