Өнөөдөр болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.
08.30 цагт
УИХ-ын дарга М.Энхболдын урилгаар Монгол Улсад айлчилж буй Японы Парламентийн төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Хөшигийн хөндий дэх Нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай танилцана.
09.00 цагт
Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгааны олон улсын эрдэм шинжилгээний хурал Соёлын төв өргөөн дэх ШУА-ийн төв байранд болно.
09.30 цагт
Нийслэлийн Цагдаагийн газрын гаднах талбайд Монголын цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ойг тохиолдуулан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.
11.30 цагт
MN-Мэдээллийн төвд Улсын дээд шүүх нь эрх баригч МАН-ын талд үйлчилж хууль бус шийдвэр гаргаж байгаа талаар Дундговь аймгийн Баянжаргалант сумын иргэд мэдээлэл хийнэ.
13.30 цагт
Тэц-4 дулааны цахилгаан станцад “Хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлсэн сертификат гардуулах үйл ажиллагаа болно. Сертификат гардан авснаар ТЭЦ-4 компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөн ажилладаг хоёр дахь жишиг байгууллага болох юм.