Дотоодын барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2017 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 21.1 хувиар буурсан талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Барилгын компаниуд энэ хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 800.3 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн байна. Үүний 96 хувийг дотоодын, үлдсэн хувийг гадаадын компанийн гүйцэтгэл хамаарч байна.
Албан тоон мэдээллээр барилгын угсралт, их засварын ажлын 46.6 хувийг орон сууцны барилга эзэлсэн бол орон сууцны бус барилга 24.7 хувийг, 26.3 хувийг инженерийн барилга байгууламж, үлдсэн 2.4 хувийг их засварын ажил эзэлж байгаа аж. Оны эхний хагас жилд барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаад болон дотоодын бизнесүүдийн идэвх буурсан нь харагдаж байна. Ялангуяа орон сууцны зориулалттай барилгын ажлын хэмжээ хамгийн өндөр хувиар буурчээ. Орон сууцны зориулалттай барилгын ажил өнгөрсөн оны мөн үеэс 28.6 хувиар буурч, 373.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Орон сууцны бус барилгын ажлын хувьд 88.7 тэрбум төгрөгөөр эмнэлэг, сургууль бариад байгаа нь 2016 оны мөн үетэй харьцуулахад хоёр хувиар өссөн дүн боллоо.
Харин 19.4 тэрбум төгрөгөөр үйлдвэрийн барилга барьж ашиглалтад оруулсан нь 2014 оны мөн үеэс бараг 53 хувиар буурсан дүн боллоо. Мөн худалдаа үйлчилгээний зориулалттай барилга угсралт өнгөрсөн оноос бараг гурав дахин буурч, энэ чиглэлд бизнесүүд 43.5 тэрбум төгрөг зарцуулсан талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Эдгээрээс гадна инженерийн барилга дотроо авто замын барилгын ажил бараг тав дахин нэмэгдсэн байна. 2017 оны эхний зургаан сард Улаанбаатар хотод барилга, бүтээн байгуулалтын ажил хамгийн идэвхтэй байжээ. Харин хөдөө орон нутагт Завхан, Сэлэнгэ аймагт бүтээн байгуулалт хамгийн идэвхтэй байсан бол зүүн бүсэд харьцангуй бага байсан байна.
Т.Дэмбэрэлням