Ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр ИБУИНВУ-д суугаа Элчин сайд С.Баяр, Швед улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлаар УИХ-тай зөвшилцөх тухай албан бичиг гаргалаа. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад,
Хоёр улсын Элчин сайдыг ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэдэг үндэслэлээр эргүүлэн татах саналаа УИХ-д бичгээр хүргүүлсэн. Монгол Улсаас Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татъя, зөвшилцье гэдэг саналаа явууллаа.
Чуулган завсарлаад байгаа учир УИХ хэзээ хуралдахыг мэдэхгүй. УИХ хэзээ хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэх хариугаа өгөх байх. Хурал нь болсны дараа Ерөнхийлөгчийн зарлиг гарч эргүүлэн татдаг учиртай. Эргүүлэн татах зарлиг гарсны дараа дараагийн хүнийг Засгийн газартай зөвшилцөж, УИХ-д оруулж томилохыг зөвшилцөх ёстой.
-Элчин сайдуудыг ямар үндэслэлээр эргүүлэн татах болов?
-Санжийн Баярыг Лондонд Элчин сайдаар очсон өдрөөс нь эхлэн тэнд байгаа Монгол иргэд гудамжинд жагслаа шүү дээ. Тэр хүмүүс зарчмын зөв шаардлага тавьж байгаа. Та Элчин сайд хийхээр хүн биш байна. АНУ-д олон тооны үл хөдлөх хөрөнгөтэй. Тэр хөрөнгийг яаж олсноо тайлбарла гэсэн шаардлага тавьсан. Бид өөрөөр чинь төлөөлүүлж чадахгүй гэдгээ хэлсэн. Тэр шаардлагатай Ерөнхийлөгч санал нийлж, энэ мөнгөнийхөө учрыг тайлбарла гэж байгаа.
Нөгөөтэйгүүр сонгуулийн үед энэ хоёр Элчин сайд Монголд ирж сонгууулийн ажилд оролцсон нь дахиад Төрийн албаны тухай хууль зөрчсөн үйлдэл. Төрийн ямар ч албан хаагч улс төрийн сонгуульд оролцох эрхгүй. Энэ болгоныг УИХ-ын чуулган дээр тодорхой ярина. Өнөөдрийн хувьд Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ дагуу Ерөнхийлөгч улсаа төлөөлж чадахгүй байгаа хоёр Элчин сайдыг эргүүлэн татах саналаа оруулж байна гэв.