Хөрөнгө оруулагчид төрийн үйл ажиллагаатай холбоотой гомдлоо мэдүүлэх, түүний шийдвэрлэлтийн үйл явцын талаар ил тод мэдээллээр хангагдах боломжтой болно. Тус механизм хөрөнгө оруулагчийн зүгээс гаргасан холбогдох гомдлыг төрийн аливаа дарамт шахалтаас ангид, тодорхой хугацаанд, үр дүнтэй шийдвэрлэхэд чиглэх юм байна.
Унгарын Засгийн газраас хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх цахим програм хангамжийг нэвтрүүлэхэд санхүүжүүлнэ. Ингэснээр хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх үйл явц нь үр дүнд чиглэсэн, ил тод, түргэн шуурхай байх нөхцөл бүрдэх гэнэ.
“Монгол Улсын хөгжлийг дэмжих нь Унгарын Засгийн газрын санхүүжилттэй ОУСК-ийн Түншлэлийн итгэлцлийн сангийн нэгэн чухал хэсэг ямагт байсаар ирсэн. Бид Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төслийг ОУСК-тай хамтран амжилттай хэрэгжүүлж ирсэн туршлага дээрээ үндэслэн Монгол Улсын усны менежментийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж байна” хэмээн БНУУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Акош Мадари хэллээ.
Дэлхийн Банк Группын гишүүн байгууллага Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газартай харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.
Тус санамж бичиг нь хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, хөрөнгө оруулалтын хамгаалалтыг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалт татах, хадгалан үлдээх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар Засгийн Газрын бусад байгууллагуудтай хамтран шинэтгэлийн үйл ажиллагааг манлайлан ажиллана. Монгол Улсын Засгийн Газар хөрөнгө оруулалтын харилцан уялдаатай бодлогыг боловсруулах, Хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх механизм (ХОГШМ)-ыг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн салбар дахь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэсэн ажлуудыг ирэх гурван жилд шат дараатайгаар хийхээр төлөвлөөд байна. Үүнд ОУСК-ийн зүгээс бодлогын зөвлөмжөөр хангахын зэрэгцээ хэрэгжилтэд нь дэмжлэг үзүүлж ажиллана.
“Хөдөө аж ахуйн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь уул уурхайгаас хэт хамааралтай Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд түлхэц үзүүлнэ. Мөн шинэ ажлын байр бий болоход тус дөхөмтэй. Шинээр хөрөнгө оруулалт татах хангалтгүй. Хөрөнгө оруулагчид Монголд урт хугацаанд хөрөнгө оруулж, бизнесээ өргөжүүлэх нөхцөлийг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг хамгаалах үр дүнтэй арга хэрэгслийг бий болгох нэн шаардлагатай байна” хэмээн Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат онцолжээ.
2016 онд эдийн засгийн өсөлт 1 хувь хүртэл саарсан. Экспорт, гадаадын хөрөнгө оруулалт буурсан бол 2017 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байна.
“Хөрөнгө оруулалтын тогтвортой бодлого, хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөрөнгө оруулагчдын гомдлыг шуурхай хэлэлцэн, үр дүнтэй шийдвэрлэх механизм Монгол Улсыг тогтвортой хөгжихөд шаардлагатай байгаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, хадгалан үлдээхэд чухал үүрэгтэй. ОУСК Монгол Улсын Засгийн Газартай олон улсын сайн туршлагыг хуваалцаж, хэрэгжилтэд нь дэмжлэг үзүүлэн урт хугацааны хөгжлийн зорилтууддаа хүрэхэд нь Монгол Улсад үргэлжлүүлэн тусална” гэж ОУСК-ийн суурин төлөөлөгч Түен Д.Нгүен хэллээ.