Энэ удаа Улсын аварга Ч.Санжаадамба руу утас цохилоо.
-Сайн байна уу. "Зууны мэдээ" сониноос холбогдож байна. Аварга хаагуур амарч байна вэ?
-Баяр наадам өнгөрөөгөөд шууд эх нутагтаа ирлээ. Тамирын хөндий, Тайхар чулууныхаа бэлээр амарч, сэтгэл санаагаа цэгцэлж байна. Нутаг энэ жил жаахан гандуу байгаа ч амралт сайхан байна.
-МҮБХ хөдөлгөөн ихтэй байна. Та юм сонсов уу?
-Тийм ээ. Бүх өрсөлдөөн шударга байх хэрэгтэй. Ялангуяа Монголын бөхийн дэвжээ бүхнээс ариун нандин зүйл шүү дээ. Бүх барилдаан ард түмний нүдэн дээр болдог. Сая болсон барилдааныг ч бүгд харсан. Тийм байхад би юу ярихав дээ. Монгол бөхийн салбарт шинэчлэл хэрэгтэй гэдгийг л бүгдэд мэдрүүллээ.
-Аймаг сумдын баяр наадам дуусаагүй байна. Энэ жил өөр наадамд зодоглох уу?
-Уг нь барилдах төлөвлөгөө байсан. Гэхдээ ийм зүйл болсны дараа наадамлах онцгүй л дээ. Энэ жилдээ өөр наадамд барилдахгүй. Ямар ч гэсэн эхний ээлжинд сайхан амраад авъя гэж бодож байна. Хэд хоногоос Улаанбаатар явна.