Монгол орны хойд болон төвийн аймгуудад их хэмжээний ой хээрийн түймэр гарч, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учраад байгаа энэ үед аврагч, гал сөнөөгчдийн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, техник хангамжийг сайжруулахад бага ч гэсэн дэм болох зорилгоор "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-ны хамт олны зүгээс мөнгөн хандив цуглуулан Онцгой байдлын ерөнхий газарт гардуулан өглөө.
"Үндэсний хөрөнгө оруулалтын банк" нь байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл мэнд, байгаль орчин, урлаг, спорт, олон нийтийн боловсролд чиглэсэн олон бодитой ажлуудыг хамт олноороо санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд саяхан л гэхэд "ЦУСАА БЭЛЭГЛЭЖ, АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ" сайн дурын донорын аяныг 2 дах жилдээ зохион байгуулж Улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний зайлшгүй шаардлагатай байгаа хүмүүст тусалсан билээ.
Монгол орны үзэсгэлэнт байгаль, хүн ардын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэж буй Онцгой байдлын нийт ажилтан, албан хаагчдад халуун талархал илэрхийлээд ажилд нь амжилт хүсье.
Хуурайшилт ихтэй энэ цаг үед хөдөө орон нутагт аялал зугаалгаар зорчихдоо иргэний үүргээ ухамсарлан, байгаль орчиндоо халгүй амарч зугаалахыг нийт аялагчид, иргэддээ уриалж байна.