Microsoft компани өөрсдийн Azure үүлэн тооцоолол бүхий системийг Baidu-ийн өөрийгөө жолооддог машинд зориулсан Apollo нээлттэй эхийн платформтой хослуулан ажиллуулахаар болжээ.
Энгийнээр платформ нь нээлттэй учраас ийм систем хөгжүүлэхийг хүссэн компани бүр хамтран ажиллаж илүү аюулгүй, илүү богино хугацаанд өөрийгөө жолооддог машины системийг хөгжүүлнэ. Яг л автомашинд зориулсан Андроид үйлдлийн систем гэсэн үг.
Энэ сарын эхээр Baidu-ийн гүйцэтгэх захирал Робин Ли хотын зам дээр өөрийгөө жолооддог машин туршиж олон хүний анхаарлыг татжээ. Хамгийн гол нь цагдаа нарын хараанд өртсөн явдал юм.
Тэрээр Бээжингийн замаар Baidu компанийн системийг суурилуулсан суудлын тэрэг дотроос шууд бичлэг дамжуулжээ. Жолооч хүрдэндээ хүрэх шаардлагагүйгээр машин өөрийгөө жолоодож байгааг харуулсан аж.
Гэвч Хятадын эрх баригчид нийтийн хэрэглээний зам дээр энэ технологийг туршихыг зөвшөөрдөггүй бөгөөд туршихгүй байхыг анхааруулдаг. Ингээд бусдад сонирхуулах гэсэн оролдлого нь хэрэг үүсэх шалтгаан болжээ.
Бээжин хотын замын хөдөлгөөн зохицуулах хорооноос энэхүү хэргийг нягтлан шалгана гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн “Мэдээж хэрэг өөрийгөө жолооддог технологийг хөгжүүлж байгааг нь буруутгахгүй, харин ч дэмжих болно. Гэхдээ хууль дүрмийг баримталж, аюулгүй байдлыг хангах ёстой” гэжээ.
Хятадын хамгийн том хайлтын системийг хөгжүүлсэн Baidu энэ явдалтай холбогдуулан тайлбар өгөхөөс татгалзсан юм. Түүнчлэн Хятад улсад одоогоор өөрийгөө жолооддог машинтай холбоотой хуулийн зохицуулалт байхгүй.
2000 онд Baidu-г үүсгэн байгуулалцсан Робин Ли өнөөдөр Хятадын хамгийн чинээлэг хүмүүсийн нэг. Хятадын Google гэгдэх болсон Baidu хиймэл оюун ухааны салбар, интернетэд холбогдсон юмс, өөрийгөө жолооддог, машин хоорондоо харилцах систем гээд олон салбарт хөрөнгө оруулжээ.
Baidu-ийн хувьд 2018 оноос цөөн тооны өөрийгөө жолооддог машин үйлдвэрлэх бол 2021 он гэхэд олноор нь үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.