Тайландын Генерал асан Манас Конпан хүний наймааны хэргээр 27 жилийн ял авлаа. Түүнээс гадна өөр 60 хүн Бангладеш болон Рохинжагийн мусульманчуудыг хил дамжуулан худалдаж байсан хэрэгт буруутай нь тогтоогджээ.
Шүүх хуралд нийт 100 гаруй сэжигтний хэргийг авч хэлэлцсэний дотор өмнө нь мөн л томоохон албан тушаал хашиж байсан этгээдэд 75 жилийн ял оноосон байна. Рохинжагийн мусульманчууд олон жилийн турш Мьянмараас дүрвэж байгаа бөгөөд үүний тулд хууль бусаар хил давуулагч нарт мөнгө төлдөг аж.
2015 оны зургадугаар сард анх Генерал Манас Конпаныг хүний наймааны хэрэгт холбогдуулан баривчилсан бөгөөд шүүхээс түүнийг хүний наймаа, зохион байгуулалттай үндэстэн дамнасан гэмт хэрэгт буруутайг нь тогтоожээ.
Шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон 60 гаруй хүнд 4-94 жилийн ял оноосон байна. 2009 онд Генерал Манас 1000 гаруй Рохинжачуудыг наймаалсан хэрэгт сэжиглэгдэж байхдаа BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Тайланд улс дүрвэгсдийг хүний ёсоор хүлээж авдаг” гэж мэдэгдэж байжээ.
2015 онд олон мянган дүрвэгсэд Тайландын өмнөд хэсэг болон Малайз руу дүрвэх гээд тэнгист хаягдсанаар бүх асуудал эхэлсэн юм. Олон улсаас Тайландын эрх баригчдыг хууль бусаар хил давуулагчдын сүлжээг таслан зогсоохыг шаардсанаар гэмт хэрэгтнүүд дүрвэгсдийг тэнгист нь орхиж, тэдгээр хүмүүсийг эх орондоо нэвтрүүлэх улс олдоогүй аж.
Түүнчлэн сая болсон шүүх хурлын нэг сэжүүр нь Тайланд, Малайзын хилийн орчим ширэнгэн ой дотор олон зуун дүрвэгсдийн оршуулга олдсон явдал юм. Энэ хэрэгтэй холбогдуулан Тайланд, Мьянмар, Бангладешийн иргэдийг баривчилжээ.