“Turquoise Hill Resources” компани “Оюутолгой”-н хоёрдугаар улирлын олборлолтын тайланг танилцууллаа. Тус компани тайлант хугацаанд хамаарах 90 хоногийн тав хоногт нь засвар үйлчилгээний ажил хийсэн ч зэс, алтны олборлолт эхний улирлын түвшинд хадгалагджээ.
Өнгөрсөн гурван сард “Оюутолгой”-н зэсийн борлуулалт 5.6 хувиар буурсан байна. Үүний шалтгаан баяжмал дахь зэсийн агууламж бага байснаас үүдэлтэй аж. Харин алтны борлуулалт 28.1 хувиар буурсан нь нэгдүгээр улиралд өнгөрсөн улирлын үлдэгдэл болох өндөр агуулгатай баяжмалыг худалдсантай холбоотой. Төлөвлөгөөний дагуу “Оюутолгой” компани энэ онд дунджаар 130-160 мянган тонн зэс, 100-140 мянган унци алт бүхий баяжмал үйлдвэрлэнэ.
Г.Эрдэнэтуяа