"Сэрсэн тал", "Сэтгэлийн эгшиг", "Чингис хаан" дуурь зэрэг олон сайхан бүтээл туурвисан Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Чингис хаан" одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравд туслах хандивын аян өрнүүлж эхэлжээ.
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров Б.Шарав гуайг эргээд ирэхдээ "Ямарч л байсан эхний том давааг давж. Их л хүнд, удаан эмчилгээ хийлгүүлэх шаардлага гарах нь. "Сэрсэн тал", "Сэтгэлийн эгшиг"-ийн сонсогчид байхад босно оо хө" хэмээн бичсэн байв.
Хөгжмийн зохиолч Б.Шарав БНХАУ-ын Бээжин хотноо 2017 оны долоодугаар сарын 10-ны өдөр ходоодны хавдрын хоёр удаагийн хагалгаанд орж, одоогийн байдлаар эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм байна.
Түүний хагалгаа, эмчилгээний зардалд одоогоор 60 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд цаашдын эрчимт эмчилгээний зардалд 100 гаруй сая төгрөг шаардлагатай байна.
Иймээс монголчуудын дундаас төрж гарсан ховорхон авьяас билэгт хүмүүн, дэлхийд данстай хөгжмийн зохиолчийнхоо амь насыг аврах "Сэтгэлийн Эгшиг" хандивын аянд нэгдэхийг уриалж байна.
Хандивын дансны дугаар: Хаан банк 5028551348 /Хэнтий аймгийн нутгийн зөвлөл/
Холбоо барих утас: 7014-7222, 93119669, 99094464