Статистикийн Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын тоо эхний хагас жилийн байдлаар 147.7 мянгад хүрснийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. Мөн энэ хугацаанд 35.7 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа түр буюу бүрэн зогсоосон байна. Өөрөөр хэлбэл 2014 оны мөн үетэй харьцуулахад үйл ажиллагаагаа түр буюу бүрэн зогсоосон аж ахуйн нэгжийн тоо 3200-аар өсжээ. Бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 51.3 хувь нь үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрийн 48.5 мянга буюу 64.0 хувь нь Улаанбаатар хотод төвлөрчээ.
Харин 11.7 хувь нь төвийн бүс, 11 хувь нь хангайн бүс, 9.1 хувь нь баруун бүс, үлдсэн 4.2 хувь нь зүүн бүсэд үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын дийлэнх нь буюу 84.7 хувь нь 1-9 ажиллагчидтай бол 3.2 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай байна.
2011 онд 17 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт түүнээс хойш тогтмол саарч 2016 онд нэг хувь болсон ч үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2014 оноос хойш тогтмол өссөн дүнтэй байгаа аж. 2014 оны эхний зургаан сарын байдлаар энэхүү үзүүлэлт 52 мянга байсан бол энэ онд 75 мянгад хүрээд байна. Мөн уул уурхай, олборлох үйлдвэр болон барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн тоо энэ онд өнгөрсөн оныхоос тус бүр өсөөд байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Э.Анхбаяр