Засгийн газрын 2016 оны нэгдүгээр сарын хуралдаанаар Салдангийн Эрдэнийг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилсон.
Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөсөө өмнө С.Эрдэнийг эгүүлэн татахаар шийдвэрлэжээ. Харин Ерөнхий консул С.Эрдэнэ энэхүү шийдвэрийг эсэргүүцэн, томилолтын хугацаа нь дуусаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргана гэдгээ мэдэгдсэн байна.
С.Эрдэнэ АНУ-д ажиллахаас өмнө Индонез улсын өргөмжит консулын албыг хашиж байсан юм.
Монголчуудын хамгийн олноороо оршин сууж, суралцаж, ажилладаг АНУ-ын хотуудын нэг болох Сан Францискод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг 2011 оны зургадугаар сард нээсэн.
Дашрамд хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсуудад суугаа Ерөнхий консулыг УИХ-тай зөвшилцөлгүй эгүүлэн татах эрхтэй байдаг байна.