Америкийн алдарт Linkin Park хамтлагийн дуучин Честер Беннингтон Лос-Анжелес дэх гэртээ нас барсан байдалтай олджээ. Урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлосон гэж үзэж байна.
41 насандаа хорвоог орхисон тэрбээр хоёр удаа гэрлэж байсан бөгөөд зургаан хүүхэдтэй юм байна.
Түүнийг орон нутгийн цагаар өглөө 9 цагийн үед олжээ. Linkin Park хамтлагийн гишүүн Майк Шинода твиттертээ "Маш их цочирдож, харамсаж байна" хэмээн бичсэн байна.
TMZ-д бичсэнээр түүнийг удаан хугацаанд архи, мансууруулах бодисны хамааралтай амьдарч байсныг тэмдэглэжээ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа багадаа бэлгийн хүчирхийлэлд автаж байсан учраас амиа хорлох талаар бодож байсан тухайгаа дурдаж байжээ.
Тэрбээр тайзан дээр ууртай бачимдуу мэт харагддаг ч амьдрал дээр нөхөрсөг хөгжилтэй нэгэн байжээ.
Түүнчлэн TMZ-д тавдугаар сарын 18-ны өдөр Детройтын нэгэн зочид буудалд амиа хорлосон Soundgarden хамтлагийн ахлагч найз Крис Корнеллын төрсөн өдрөөр Беннингтон амиа егүүтгэлээ гэж бичсэн байна.
Честер Беннингтон Финикст 1976 онд төрсөн бөгөөд хөгжмийн карьераа 17 насандаа Grey Daze хамтлагаар эхлүүлж байжээ. 1997 онд Linkin Park хамтлагийн гоцлол дуучин болсон байна.
Linkin Park хамтлаг 1996 онд байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд дэлхий даяар цомгийнхоо 70 сая гаруй хувийг борлуулсан байна. Харин тус хамтлагийн сүүлчийн цомог One More Light энэ оны тавдугаар сард гарчээ.
2000-аад оны үеийн хүүхэд залуусын дунд тус хамтлагийн "Linkin Park Hybrid Theory" цомог маш эрэлттэй байсан бөгөөд дэлхий даяар 30 сая хувь борлогдож, 21 дүгээр зууны хамгийн өндөр орлоготой цомгуудын тоонд багтаж байв.
Металл, рокийг рэп хип хоптой хослуулан ню-метал урсгалаар дуулдаг байсан нь тэднийг багагүй амжилтанд хүргэж байсан ба "Crawling", "In The End", "Numb" зэрэг дуунууд нь одоо ч хуучраагүй гэж хэлж болно.
Тус хамтлагийн дуунууд дахь Честерийн хахир хоолойг онцлохгүй байхын аргагүй бөгөөд тэрбээр тайзан дээр ууртай мэт харагддаг ч амьдрал дээр нөхөрсөг хөгжилтэй нэгэн байжээ.