2017 он гарснаас хойш урт хугацаатай Засгийн газрын үнэт цаасны хүү 11-18 хувийн хооронд хэлбэлзэж байна. 2014 оноос 2016 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд Засгийн газрын үнэт цаасны хүүгийн түвшин бууралттай байсан буюу ойролцоогоор 16 хувиас 13 хувь болж буураад байжээ. Харин 2017 оны нэгдүгээр сард 12 сарын хугацаатай Засгийн газрын бондын хүү 18 хувьд хүрч энэ жилийн хамгийн өндөр түвшинд очсон байна.
Хэдий тийм боловч 2017 оны хоёрдугаар сард 17.22 хувь байсан Засгийн газрын үнэт цаасны хүү 3-4 хувиар буурсан нь Сангийн яам их хэмжээний үнэт цаас арилжиж, мөнгөний бодлогын хүү өссөнтэй холбоотой ажээ. Харин банкны 12 сарын хадгаламжийн хүү хамгийн сүүлийн үеийн байдлаар 15.2-15.6 хувийн хооронд байгаа юм.
Түүнчлэн энэ жилийн эхний хагаст хөрөнгийн захад хийгдсэн онцлох арилжаа “Сүү” ХК-ийн гаргасан жилийн 17.5 хувийн хүүтэй сүү бондын арилжаа байв. Энэхүү бондын жилийн хүүгийн түвшин Засгийн газрын үнэт цаасны хүүгээс дөрвөн хувиар, мөн арилжааны банкны нэг жилийн хадгаламжийн хүүгийн дундаж 15 хувиас 2.5 хувиар өндөр байжээ. Ийнхүү өгөөж өндөртэй бонд арилжигдсанаар компаниудын бонд гаргах идэвхийг болон хөрөнгийн зах зээл дэх эрэлтийг нэмэгдүүлсэн байна.
Х.Дөлгөөн