Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын Сангийн болон Худалдааны сайд, Ерөнхий сайдын орлогч нар АНУ, БНХАУ-ын Эдийн засгийн түншлэлийн яриа хэлэлцээнд оролцсон байна. Яриа хэлэлцээний дүнд талууд худалдааны харилцаанд илүү ойр хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм.
Энэ нь Дональд Трамп АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулахыг зорьж байгаа энэ цаг үед таатай зүйл гэж шинжээчид үзэж байгаа ч дээрх хоёр улс худалдааны алдагдлыг бууруулах асуудлыг харилцан хүлээн зөвшөөрч, нэгдсэн шийдвэрт хүрээгүй байна. Яриа хэлэлцээний дараа талууд хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа илэрхийлжээ. АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин "АНУ болон БНХАУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн яриа хэлэлцээ явуулах болсон нь хоёр улсын харилцаанд чухал алхам болж байна.
Энэхүү яриа хэлэлцээрээр бодит, төлөвлөсөн үүрэг хариуцлагадаа анхаарал хандуулж, богино болон урт хугацааны стратегийн сорилтуудыг тодорхойлох болно" гэж мэдэгджээ. Харин БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Ван Ян "Манай хоёр улс хөгжлийн цар хүрээ, нийгмийн системийн хувьд ялгаатай ч эдийн засгаа өсгөх, иргэдийн амьдралыг сайжруулах ижил зорилготой. АНУ болон БНХАУ аль алиныхаа худалдааны хамгийн том түншлэгч улсууд. Тиймээс хамтын ажиллагаа нь хоёр талын бодит сонголт. Хэдий тийм боловч яриа хэлэлцээрээр бүх санал зөрүүт байдлыг тэр дор нь арилгаж чадахгүй. Эсрэг байр суурьтай байх нь хоёр улсын ашиг сонирхолд эрсдэл учруулна" гэсэн байна.
Б.Ариунболд