Хүүхэд маань хагалгаанд яаралтай орох шаардлагатай болсон тул хандив өргөнө үү гэсэн зар байсхийгээд л фэйсбүүк хуудсаар цацагддаг болсон. Ялангуяа бага насны хүүхдэдээ тусламж гуйж, олон нийтэд хандах нь жирийн үзэгдэл болжээ. Гэвч нөгөө хүүхдэд хүмүүс хэчнээн төгрөгийн хандив өгсөн, хэрхэн эдгэрсэн тухай мэдээлэл олон нийтэд тэр бүр нээлттэй байдаггүй. Бас өвөл, хаврын улиралд зуршил малчдад туслах хандивын аян зуршил мэт өрнүүлдэг болсон. Ийм хандивыг отож байгаад хувь хүртдэг овжин багийн дарга нар ч байдаг тухай яриа малчдын амнаас цухалздаг. Иймээс өнгөрсөн жил малчдад өгсөн хандив эзэндээ хүрсэн, эсэхэд ОБЕГ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс хяналт тавьж байв. Зовж зүдэрсэн нэгэндээ хандив өгөхийг буруутгах гэсэнгүй ээ. Гэхдээ өнөөгийн Монголд хяналт, зохицуулалт, эмх цэгц хамгийн их шаардлагатай байна.
ХАНДИВЫН ЗАРЦУУЛАЛТЫГ ХЯНАХ ЗОХИЦУУЛАЛТГҮЙ
Сүүлийн үед орон даяар түймэр гарч, монголчууд тэр аяараа хандиваар давалгааллаа. Онцгой байдлын ерөнхий газарт цугларсан мөнгөн болон эд материалын хандив, тусламж барагцаагаар 400 сая төгрөгт давжээ. Төрийн байгууллага учраас иргэдэд байнга тайлангаа тавьж байна. Өгч байгаагаа нь ч тоо баримттай нь олон нийтэд зарлаж, өгсөөр. Хуурайшилт, түймрийн буянаар манай улс ус цацдаг онгоцтой ч болох нь бололтой. Хэсэг залуу “Хүн бүр 5000 төгрөг” аян өрнүүлж, онгоцны мөнгө цуглуулах гэж байгаа мэдээллийг сошиал ертөнцөөр дамжуулан нийтэд түгээж байна.
Хандив, тусламжийг зохицуулдаг, хяналт тавьдаг хууль, дүрэм үгүйлэгдэж байна
Онгоц авах хэмжээний мөнгө ард түмэн цуглуулж өгнө гэдэг амаргүй. Учир нь ойн түймэр унтраахад зориулагдсан ус шүршдэг онгоц багадаа л 20 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй. Уг нь онгоцыг ард түмэн биш, төр, засаг төсөвлөж байж худалдаж авах учиртай. Харин манай эрхэм түшээд мөнгө байхгүй гэдэг шалтгаар онгоц авах санхүүжилтийг удаа дараа баталж өгөхөөс татгалзсан талаар холбогдох албаны хүмүүс хэлж байсан. Хэдийгээр улс орны эдийн засаг хүнд байлаа ч байгалийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлд бэлэн байж, тэр нь иргэдийн өмнө үүргээ биелүүлж байх ёстой. Гал, усны гамшгийн өөдөөс улаан гараараа тэмцдэг ард түмэн энэ бөмбөрцаг дээр Монголоос өөр байхгүй байх.
Гэтэл төр, засгийн удирдлагууд нь зөвхөн өөрсдөдөө ашиг харж суудгаас улс орны эрх ашигт өчүүхэн чинээ сэтгэл гаргахгүй өдийг хүргэлээ. Онцгой байдлын ерөнхий газарт жирийн ард иргэд, үйлдвэрлэгчид хандив өргөөд байхад УИХ-ын 76 гишүүн ганц өдрийнхөө цалинг өгөх сэтгэлгүй нь илт байна. Ийм ёс суртахуун тэдэнд алга. Ганцхан гишүүнээс бусад нь дүлий мэт суусаар буй. Нөгөөтэйгүүр хандив, тусламжийг зохицуулах зохицуулалт шаардлагатай байна.
Хууль санаачилж ч болно Монголын хууль, дүрэм голдуу цоорхой, нөхөөстэй заалтууд нь хоорондоо зөрчилдсөн байдаг. Яг үүний том жишээ нь хандив, тусламж авах, бүртгэх журам байхгүй байдаг ч хяналт тавих хуулийн зохицуулалтгүй. Тодруулбал, Сангийн сайдын 2010 оны 45 тоот тушаалын 2.1-д Төрийн захиргааны байгууллага нь хандив, тусламжаар хүлээн авсан хөрөнгийг холбогдох анхан шатны бүртгэлд тусгаж, тайлант хугацаанд санхүүгийн тайланд бүртгэж тайлагнана. Мөн 2.4-т хандив, тусламжаар хүлээн авсан хөрөнгө, түүний зарцуулалтын талаар олон нийтэд зохих журмын дагуу мэдээлнэ л гэж тусгасан байгаа юм.
УЛСТӨРЧИД СОНГУУЛИЙН ХАНДИВАА Ч ТАЙЛАГНАДАГГҮЙ
Хэдийгээр журамд ингэж тусгасан ч үүнд нь ямар байгууллага хяналт тавьж, хэрэв хэн нэгэн хандив завшсан байвал хэрхэн хариуцлага тооцох тухай ганц ч зохицуулалт алга. Үүнийг далимдуулан ядарсан, өвдсөн хүмүүсийн нэр барин хуурамч хандив гуйгчид дэндүү олширлоо. Гэвч энэ нь хуульд нийцэж байгаа, эсэх нь тодорхойгүй. Ердөө л сайн дурын үндсэн дээр ийм ажиллагаа явагдаж байдаг. Улстөрчид хүртэл сонгуулийн үеэр хандив цуглуулах эрхтэй. Хувь хүн гурван сая хүртэлх төгрөг, албан байгууллага 15 сая хүртэлх төгрөгийн хандивыг нэр дэвшигчид өгч болохоор хуулиар зөвшөөрсөн.
Гэвч нэр дэвшигчид сонгуулийн үеэр хэдэн хүн, хэчнээн байгууллага хэр хэмжээний хандив өгсөн, юунд зарцуулсанаа тайлагнадаг улстөрч тун ховор. Бүр тайлагнадаггүй гэж хэлэхэд болно. Хөндлөнгийн хяналтын байгууллагууд улстөрчдийг сонгуулиар авсан хандиваа тайлагнахыг шаарддаг ч нөгөөдүүл нь “Чих нь дүлий, нүд нь балай” царайлаад л өнгөрдөг. Цаашид хандивыг зохицуулдаг механизмтай болохгүй бол чоно борооноор гэгчээр ард түмний сайхан сэтгэлийн тусыг буруу зүйлд ашиглаж, ахиухан ашиг хүртэгсэд олшрох нь нууц биш. Хандив, тусламж хүсэх нэрээр залилан хийсэн хэрэг ч цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Тиймээс зохицуулдаг, хяналт тавьдаг механизм үгүйлэгдэж байна.
ГАДНЫН УЛС ОРНУУД ТУСЛАМЖИЙГ БУЯНЫ БАЙГУУЛЛАГААР ДАМЖУУЛДАГ
Гаднын улс орнууд хандив, тусламжийг буяны байгууллагаар дамжуулан хүлээж авдаг юм байна. Энэ нь цаанаа учиртай аж. Зориулалтын буяны байгууллагад хандиваа өгснөөр хэрэгтэй хүмүүст нь хүргэж, зөв зарцуулдаг байна. Хандив буяны үйлсэд оролцвол тухайн байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлдэг аж. Ингэж буяны байгууллагаар дамжуулж хандив цуглуулдаг учраас хүн бүр хуйлраад байдаггүй юм байна.
Онгоц авах хэмжээний мөнгө ард түмэн цуглуулж өгнө гэдэг амаргүй
Тэгээд ч эмх цэгцтэй, зарцуулалтад нь нарийн хяналт тавьж, эргээд хандив өргөсөн хүмүүстээ тайлагнадаг аж. Харин манайд байгалийн гамшиг, тусламж шаардлагатай болоход хандив хүлээж авдаг буяны байгууллага байдаггүй. Нэг талаасаа ийм орон зай үгүйлэгдэж байна. Дэлхийн алдартай сангууд шиг, бас сайн дурын байгууллага шиг шударга газар Монголд зайлшгүй хэрэгтэй болжээ. Хэн ч ашиг хонжоо завшиж мэдэхээр дүр зураг гал түймрийн хандивын үеэр харагдлаа. Бараг л дуртай нь хандивын данс нээсэн байв. Хэд хэдэн банкны хандивын данс фэйсбүүк хуудсаар тархаж, чухам аль нь жинхэнэ хандив цуглуулах данс болохыг хүмүүс ойлгохоо больсон. Эцэст нь энэ замбараагүй байдлыг цэгцлэх үүднээс ОБЕГ өөрсдөө данс нээсэн. Цаашид ийм зүйл тохиолдоход энэ удаагийн арга хэмжээ том сургамж болох биз ээ.
- Ядарсан, өвдсөн хүмүүсийн нэр барин хуурамч хандив гуйгчид дэндүү олширлоо.
- Хэн ч ашиг хонжоо завшиж мэдэхээр дүр зураг гал түймрийн хандивын үеэр харагдлаа.
- Гаднын орнуудад хандив буяны үйлсэд оролцвол тухайн байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлдэг.
Хүмүүсийн сэтгэлийн тусаас татгалзах аргагүй. Гэхдээ буух эзэнтэй, буцах хаягтай байх ёстой гэсэн сануулгыг бүх нийтийг хамарсан сайн үйлсийн арга хэмжээ харууллаа. Бид хандивын үйл ажиллагааг гаднын байгууллагууд шиг хөгжүүлэх цаг болжээ. Хүмүүс хандив өргөхөөс татгалзахаа больж, аль хэдийнэ сэтгэл зүй нь бэлтгэгдсэн гэдгийг өнгөрсөн хэд хоногийн үзэгдэл нотолсон. Тиймээс өвдсөн хүүхдүүд, орон гэргүй нэгэнд туслах хандив хүлээж авдаг тодорхой нэг сан, эсвэл байгууллагатай болоход зүгээр юм.
Тэр нь туслах хүсэлтэй нэгнийх нь хандивыг хүлээн авч үнэхээр тусламж шаардагдсан нэгэнд нь зарцуулаад, тайлагнадаг байх хэрэгтэй. Түүнчлэн төр, засгаас хандив, тусламжийн арга хэмжээнд байнга оролцдог хувийн хэвшлийнхэндээ гаднын орнууд шиг татварын хөнгөлөлт эдлүүлэх зэргээр тодорхой урамшуулал олгодог байх нь зөв зохицуулалт юм.
Б.Гандолгор