Му Сочуа нэг үе Британийн поп од, хүүхэд уруу татагч Гари Глиттерийг Камбожоос гаргахын төлөө тэмцэж байв. Тэрбээр одоо эрх баригчдын зүгээс сөрөг хүчнийг гэмт хэргийн шинжтэй болгох оролдлогыг эсэргүүцэж байна. Камбожийн төрийн эрхийг 30 жил барьсан Ерөнхий сайд Хун Сен ирэх онд болох сонгуулийн хяналтаа чангатгах арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэ юм. Хатагтай Му Сочуа түүний удирддаг Камбожийн үндэсний авралын намыг татан буулгахад хүргэж болзошгүй хууль баталсан талаар “Тэд орон зайг хумьж байна. Бид 2018 онд өрсөлдөхийн тулд чадах бүхнээ хийнэ. Гэвч үнэндээ юу болохыг мэдэхгүй байна” гэжээ.
Уг хууль Хун Сений тэргүүлдэг Камбожийн ардын нам ба сөрөг КҮАН-ын хоорондын зөрчлийн илрэл юм. 2013 онд Ардын нам бүх нийтийн сонгуульд ялсан гэдэг боловч одоог хүртэл үр дүнгийн талаар маргаан шийдэгдээгүй байгаа. Ирэх оны сонгууль удтал төр барьсан Ерөнхий сайдын хувь заяа төдийгүй улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох ёстой. Саяын журамд гэмт хэрэгт холбоотой нь тогтоогдвол тухайн намыг татан буулгана гэсэн ноцтой заалт орсон. Сарын өмнө болсон орон нутгийн сонгуульд эрх баригчид ялсан авч сөрөг хүчнийхэн өмнөх сонгуулиас амжилтаа ахиулж чадсан байна.
Үүнээс эмээсэн Засгийн газар ийм арга хэмжээ авсан бололтой. Ноён Хун Сен түүний нам хяналтыг алдвал улс оронд иргэний дайн үүсч болзошгүй хэмээн анхааруулсан аж.
Сингапурын Iseas-Yusof Ishak хүрэлээнгийн судлаач Ваннарит Чхеанг 1970-аад онд аймаглан устгах бодлогын золиос болж, одоо дэлхийн брэндүүдийн хямд үйлдвэрлэлийг цуглуулаад буй энэ орны ирээдүй бүрхэг байгааг тайлбарлав. Тэрбээр “Шинэ хуулийг зөрчсөн шалтгаар Камбожид сөрөг намыг тараавал улс төрийн хямрал, тогтворгүй байдал үүснэ” хэмээн анхаарууллаа. Сангийн сайд асан, сөрөг хүчний бэлгэдэл, одоо гадаадад амьдарч буй Сэм Рэйнсигийн нөлөөг дарахын тулд намын тухай шинэ хууль баталсан гэж ажиглагчид үзэж байна. Түүнийг зохиомол хэрэгт хутган ялласан нь хуулийг хэрэгжүүлэх нэг үндэслэл юм. Хатагтай Му Сочуа нам нь Сэм Рэйнситэй холбоотой бүх зүйл, түүний зураг, бичлэг зэргийг устгахад хүрч байгааг ярилаа.
Түүнчлэн намын нөхдийг нь ялласан шүүх хуралд ирэхээс татгалзсан учир КҮАН-ын тэргүүн Кем Сокхад гэмт хэрэг үүсгэсэн боловч Засгийн газрын хүсэлтээр өршөөсөн билээ. Энэ нөхцөлийг ашиглан тус намын эсрэг дайралт хийж болзошгүй юм. Хатагтай Му Сочуа 2014 онд сонгуулийн дүнг будлиантуулсныг эсэргүүцсэн жагсаалд оролцсон учир хэрэгт татагдсан нь бас намыг буруутгах шалтгаан болж магадгүй хэмээн болгоомжилж байна. Хун Сений Засгийн газар парламент болон шүүхийн зүгээс КҮАН-ыг тараах шалтаг хайж байна гэсэн шүүмжлэлийг няцаасан. Тэрбээр эрх баригчид орон нутгийн сонгуульд 51 хувиас дээш санал авсан нь ард иргэд тэднийг дэмжсэн хэвээр байгааг харуулсан гэжээ.
Гэвч тус улсын түүх орчин үеийн, ардчилсан мэт улс төрийн тогтолцоонд гацаж байгааг шүүмжилдэг хүмүүс бий. Долдугаар сарын 5-нд ноён Хун Сен цэргийн эргэлт хийж, Камбожийн эрх мэдлийг гартаа бүрэн авсны 20 жилийн ой болно. Жилийн өмнө сөрөг хүчний нэрт зүтгэлтэн Кем Лейг буудан хөнөөсөн хэрэг аймшиг авчирсан билээ. Хун Сен эрүүл мэндийнх нь талаар эргэлзээг үгүйсгэдэг боловч саяхан Сингапурт очиж ядаргааны улмаас эмчлүүлсэн байна. 1975-1979 оны аймаглан устгах бодлогыг хэрэгжүүлсэн Улаан кхмерийн дэглэмд ажиллаж байсан хүмүүсийг шүүх хурал өнгөрсөн сард Пном Пенд болсон.
Хун Сен 1977 онд оргон зайлах хүртлээ дэглэмийн армид алба хааж байсан аж. Өнгөрсөн оноос Хун Сенийг хэвлэл мэдээлэлд эрхэмсэг Ерөнхий сайд, Дээд команлагч гэх мэтээр өргөмжлөн бичих болсон юм. Тэрбээр Хятадтай ойрын харилцаатай бөгөөд Бээжин Вашингтонтой өрсөлдөж, Азид нөлөөгөө өргөжүүлэх хүрээнд уг хэлхээ холбоо улам бэхжиж буй. Камбожийн эргийн зурвасын бараг тавны нэгийг Хятадын компани эзэмшиж, газар нутгийн маргаантай Өмнөд Хятадын тэнгис рүү шууд гарах гүний усны боомт барьж байгаа аж. Камбож энэ оноос АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоосон бөгөөд арванхоёрдугаар сард Хятадтай хамтарч анхны томоохон хээрийн сургууль хийхээр төлөвлөжээ.
Майкл Пил