Украины зүүн нутаг дахь салан тусгаарлагчдын удирдагч Александр Захарченко гурван жил үргэлжилсэн мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээ нуран унасны дараа тус улсыг татан буулгаж, оронд нь Малороссия гэдэг шинэ улс байгуулахыг санал болгов. Оросын талыг баримтлагч, өөрийгөө тунхагласан Донецкийн БНУ-ын тэргүүний үгийг Киев улс төрийн өдөөн хатгалга хэмээн эрс няцаажээ. Украин болон Оросын албаныхан дээрх санал нь Москвагаар дэмжүүлсэн босогчид болон Украины хүчний хооронд гал зогсоох Минскийн энхийн гэрээг зөрчсөн явдал хэмээн анхаарууллаа.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг саналыг “хувийн санаачилга” байх гэж дүгнээд “Москва Минскийн гэрээг дагаж мөрдсөн хэвээр байгаа” гэв. Гэвч тэрбээр өмнө нь дээрх саналыг бодож тунгаан, дүн шинжилгээ хийх нь зүйтэй хэмээн хэлж байсан юм. Лхагва гарагт Украин, Орос болон салан тусгаарлагчдын төлөөлөгчид Минскт уулзаж, 2015 онд Франц, Германы зуучлалаар байгуулсан энхийн гэрээг сэргээх талаар ярилцсан байна. Үүний сацуу Донбассын нутагт дайны гал зогсолтгүй үргэлжилж, НҮБ-ын тооцоогоор 10000 гаруй хүн амь үрэгдсэн ч уг тоо нэмэгдсээр байгаа аж.
Ноён Захарченко хэлэхдээ “Украин улсыг хуучин байснаар нь сэргээн байгуулах боломжгүй гэж бодож байна. Бид Украиныг залгамжлах шинэ улсыг тунхаглахыг хүсэж байна. Шинэ улсыг Малороссия гэж нэрлэх болно. Украин гэдэг нэр итгэл найдварыг хөсөрдүүллээ” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр шинэ улсын далбаа болон газрын зургийг гаргаснаас үзвэл үүнд Донецк нийслэлтэй Крымээс бусад Украины газар нутаг багтсаныг Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна. Харин Оросын дэмжлэгтэйгээр өөрийгөө тунхагласан Луганскийн БНУ-ын дээд албаныхан уг саналыг дэмжихгүйгээ илэрхийлэв. Малороссия буюу бага Орос гэдэг нэршлээр Оросын эзэнт гүрний үед өнөөгийн Украины ихэнх нутгийг нэрлэж байсан ба украинчуудын хувьд доромж үг мэт сонсогддог аж.
Москва болон түүний дэмжлэгтэй босогчид салан тусгаарласан бүс нутагт өөртөө засах илүү эрх олгохыг шаардаж байна. Төвөөс хамаарлыг бууруулсан бусад бүс нутгаас ялгаатай нь энд бие даасан гадаад бодлого явуулах хүсэлтэй байгаа юм. Ноён Захарченкогийн иймэрхүү мэдэгдэл урт хугацааны энхийн хэлцэл байгуулах АНУ- ын хүчин чармайлтад мөн цохилт боллоо. Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өнгөрсөн долоо хоногт Киевт айлчлахдаа мөргөлдөөнд шийдэл олох арга замыг Оросын хаалт шахалт саатуулж байна хэмээн буруутгасан юм. Минскийн хэлэлцээнд Украиныг төлөөлсөн, Ерөнхий сайд асан Евгений Марчук дээрх мэдэгдэл яриа хэлэлцээний үйл явцыг зогсоож болзошгүй хэмээн анхааруулав.
Тэрбээр “Энэхүү мэдэгдлийг Минскийн уулзалтын өмнөх өдөр хийсэн бөгөөд бидэнд ярилцах зүйл байхгүй гэсэн санаа агуулж байна” гэжээ. Минскийн хэлэлцээн дэх Оросын төлөөлөгчдийн ахлагч Борис Грызлов уг санал Минскийн үзэл санаанд нийцэхгүй байгааг дурдаад “Би үүнийг зөвхөн яриа хэлэлцээ хийх урилга гэж ойлгож байна. Ямар нэг эрх зүйн үр дагаварт хүргэхгүй” хэмээсэн юм. Украины Ерөнхийлөгч Петро Порошенко “Ноён Захарченко Кремлийн хүүхэлдэй учир түүний үгийг дамжуулж буй хэрэг. Новороссия төсөл булшлагдсан” гэж хэлжээ.
Үүний өмнө Украины зүүн ба өмнөд бүс нутагт салан тусгаарлагчид Новороссия хэмээх улс байгуулахыг санаархаж байсан билээ. Украин дахь орос хэлт иргэд оршин суудаг эдгээр мужууд руу Оросын хилээр дамжин их хэмжээний зэвсэг нийлүүлж байна гэсэн шүүмжлэлийг Кремль удаа дараа няцааж буй. Оросын парламентын гадаад хэргийн хорооны дарга Леонид Слуцкий газар нутгийн нэр онц ач холбогдолгүйг тэмдэглэв. Тэрбээр Интерфакс агентлагт өгсөн ярилцлагадаа “Малороссия ч бай, Новороссия ч бай асуудлын мөн чанарыг өөрчлөхгүй. Хамгийн чухал нь Донецкийн БНУ ба Луганскийн БНУ орос хэлт орчинд, өөрийн хуулиар оршиж байна” хэмээн өгүүлжээ.
Хенри Фой, Роман Олерчук