Өндөр настантнуудынхаа тоогоор дэлхийд дээгүүрт бичигддэг Японд Сигеаки Хинохара эмчийг мэдэхгүй хүн гэж үгүй.
Түүнийг ард иргэдээ өндөр наслуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн ачтай, гавьяатай гэдэг.
Учир нь тэрээр өдгөө 105 настай ч ажлаа хийсээр ирсэн тул Японы бэлгэ тэмдэг болсон гэхэд хилсдэхгүй. Олноо хүндлэгдсэн тэрээр амьсгалын дутагдлын улмаас өнгөрсөн мягмар гарагт таалал төгсчээ.
Анх 1954 онд урьчилан сэргийлэх үзлэгийг анагаах ухаанд нэвтрүүлснээр эдүгээ өндөр настны тоогоороо тус улс дэлхийд тэргүүлсээр байгаа юм. Хагас зуун жил гаруй хугацаанд иргэдийг эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулах болсон нь эдүгээ тус улсын дундаж насны эмэгтэйчүүдийн хувьд тогтсон жишиг болсон юм.
Хүүхэд байхдаа бид зарим үед идэж унтахаа умартан баяр баясгалантайгаар цагийг өнгөрүүлдэг байсныг хүн бүхэн санах байх. Үүний адил өтөл насанд ч хааяа хоол сойх нь маш тустай. Хүмүүс хэт их төлөвлөж, хатуу дүрэмд баригдан амьдрах нь биед их ачаалал өгдөг.
С.Хинохара алдарт “Титаник” хөлөг онгоц живэхээс нэг жилийн өмнө мэндэлжээ. Токио хотноо байрлах Гэгээн Луки олон улсын эмнэлгийг 10 гаруй жил удирдсан аж.
Тэрбээр атомын бөмбөгдөлтөд хохирсон иргэд болон дэлхийн оддыг ч эмчилж байсан гэдгээрээ алдартай. Энэ жил бие нь чилээрхэх болсон ч Хинохара эмч нас барах хүртлээ ажлаа хийж байжээ. Тэрээр эмнэлэгтээ байнга очиж, өвчтөнүүдтэй уулзаж, зөвлөгөө өгөхөөс гадна сорилын тест авдаг байсан гэх.
Мөн байнга өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж, зөвлөгөө өгдөг байв. Өндөр настнуудыг идэвхтэй амьдралын хэв маягаар амьдрахыг уриалж байлаа. Амьдралынхаа турш 75 ном бичсэн ч 90 настайдаа бичсэн “Ур чадвартай амьдрах” гэдэг ном нь түүнийг олны танил болгожээ.
Энэхүү бүтээл нь 2001 онд 1.2 сая хувь зарагдаж, шилдэг борлуулалттай номоор шалгарч байжээ.
С.Хинохара байнга телевизийн нэвтрүүлэгт урилгаар оролцож, эрүүл амьдрах хэв маягийг сурталчилж байжээ. Тэрээр өглөөний хоолондоо жүржийн шүүс, чидун жимсний тос нэг халбага ууж, хэвшил болгохыг зааж, эрүүл мэндэд маш тусгай гэдэг байжээ.
Түүний зөвлөснөөр “Хүүхэд байхдаа бид зарим үед идэж унтахаа умартан баяр баясгалантайгаар цагийг өнгөрүүлдэг байсныг хүн бүхэн санах байх. Үүний адил өтөл насанд ч хааяа хоол сойх нь маш тустай. Хүмүүс хэт их төлөвлөж, хатуу дүрэмд баригдан амьдрах нь биед их ачаалал өгдөг. Гэтэл амьдралын эрч хүчийг зөвхөн эерэг мэдрэмжээс авдаг” байна.
Нэрт эмчийг таалал төгссөн талаар мэдээлэхдээ NHK телевиз ирэх аравдугаар сард 106 насны ойг нь тэмдэглэхээр бэлтгэж байснаа онцолжээ. Мөн С.Хинохара 2020 оны Токиогийн олимп хүртэл амьдрахыг мөрөөдөж байсныг дурссан байна.
Алдарт эмчид Японы Сайд нарын танхим хүндэтгэл үзүүлж, орчин үеийн анагаахухааны суурийг тавьсан гэж онцолсон байна.
Эх сурвалж: Japan Times