Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “H хэсэг”-т өрсөлдөж буй Монголын залуучуудын шигшээ баг өнөөдөр хоёр дахь тоглолтоо Индонезитэй хийнэ.
Испани дасгалжуулагч Луиз Мияагаар удирдуулсан Индонезийн шигшээ эхний тоглолтодоо Малайзад 0:3-ээр хожигдсон.
Тэгвэл Герман дасгалжуулагч Майклл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг талбайн эзэн орон Тайландтай 1:1-ээр тэнцсэн билээ. Тиймээс өнөөдөр хэн хэнд гурван оноо ус агаар мэт хэрэгтэй.
Манай багаас Б.Төгсбилэг өнөөдөр бэртлийн улмаас, эсрэг багийн 14 дугаартай хагас хамгаалагч Аснави Манкуалам Бахар улаан хуудасны торгуулиар тоглохгүй.
Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс "Бид өнөөдрийн үр дүнд сэтгэл хангалуун байна. Тайланд бол хэсгийн хамгийн хүчирхэг баг. Тиймээс л хөлбөмбөг тааварлашгүй спорт. Энэ тэнцээ манай багт маш чухал үр дүн. Гэхдээ манай залуус Индонезтэй хийх дараагийн тоглолтодоо анхаарлаа алдахгүй, өөрсдийн боломжоо илүү сайжруулахын төлөө хичээж тоглох болно" хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.