Монголын Скаутын холбоо Ази Номхон Далайн бүсийн 31 дүгээр Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант зусланг энэ сарын 27-ноос эхлэн долоо хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Энэхүү арга хэмжээнд Ази-Номхон далайн бүсийн орнууд, Европ, Америк тивийн нийт 40 орны 1500 скаут, Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн 4000 гаруй скаутууд болон сайн дурын 1500 гаруй удирдагч нар нийлээд 7000 хүүхэд, залуус оролцоно.
Байгаль дэлхийтэйгээ ойр байж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа хамгийн олон хүүхэд, залуучуудын цугларалт болох гэж буй нь энэ юм.
Ази Номхон Далайн Бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээг олон улсын стандартад нийцсэн олон төрлийн сонирхолтой хөтөлбөрийн дагуу явуулна гэж зохион байгуулагчид өнөөдөр мэдээлээ.
Жембори дээр скаут хүүхдүүдийг хөгжүүлэх таван томоохон цогцолбор төв ажиллах аж.
- Гадаад оролцогчдод зориулсан нүүдэлчдийн соёл цогцолборт Монгол ахуй, нүүдэлчдийн соёл, уламжлалтай, танилцах боломжтой.
- Адал явдалт цогцолборт хүүхэд, залуусын авхаалж самбаа, эр зориг, багийн ажиллагаа шаардсан өртөөнүүд байх аж.
- Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолборт шинжлэх ухааны туршилтууд, танин мэдэхүйн сонирхолтой өртөөнүүд байна.
- Браунси арал цогцолборт Скаутын төрөл бүрийн ур чадваруудыг олгох, шинээр суралцах, хөгжих өртөөнүүд байх юм.
- Нийгмийн хөгжлийн хотхон цогцолбор- нь Амьдрах арга ухаанд хэрэгтэй, дэлхийн иргэний хувьд нийгмийн асуудлуудад анхаарал хандуулах мэдээллийг багтаах ажээ.
- Чөлөөт цагийн цогцолборт - Төрөл бүрийн спортын болон хөгжөөнт тоглоомууд, шинэ дуу, бүжиг сурах өртөөнүүд байх юм.
Хүүхэд бүхэн эдгээр төвүүдээр зочилж өөрийгөө сорьж, хөгжүүлж, шинэ мэдлэг, дадал, ур чадвар эзэмшихээс гадна үе тэнгийн олон найз нөхөдтэй болж, илүү ихийг хийж бүтээх хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй болоход туслах юм.
Монголын Скаутын холбоо тус Жемборийг “Go Nomad” буюу “Нүүдэлчдийн зүг” гэсэн уриатайгаар зохион байгуулж нүүдэлчин ахуй соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулах гэж байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн үе тэнгийнхэнтэйгээ нэг хотхонд долоо хонож, өөрсдөө хоол хүнсээ төвлөрсөн цэгээс худалдан авч, хамтдаа амьдарч, хамтран хоолоо хийж, тоглох наадах орчноо өөрсдөө бий болгох юм.
Байгалийн үзэсгэлэнт Баянголын хөндийд зохион байгуулах энэ арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байгаа бол МУ-ын Ерөнхий сайдын захирамжаар ЗГ-ын ажлын хэсэг, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн ажлын хэсэг байгуулагдан дэмжиж ажиллаж байна.
Мөн энэ арга хэмжээг сонирхохыг хүссэн хүн бүхэн “Day Visitor” хөтөлбөрт хамрагдаж, 10.000 төгрөгийн төлбөр төлөөд скаут жемборийн бүсэд зочилж өдөр тутмын адал явдалт амьдралтай танилцах боломжтой юм.
Монголын Скаутын холбоо байгуулагдаад 26 жил идэвхтэй үйл ажиллагаа явуулахдаа нийт 100 мянга орчим хүүхэд залуучуудыг скаутын гишүүний эгнээндээ нэгтгэжээ. Эдгээр үе үеийн скаутуудыг Ази Номхон Далайн Бүсийн 31 дүгээр Жемборийн зохион байгуулалтын ажилд туслалцаа үзүүлэхийг хүссэн байна.
Энэ арга хэмжээнд оролцох хүсэлтэй ч санхүүгийн боломжгүй хүүхдүүдийн төлбөрийг хариуцаж тусалж дэмжихийг уриалж байна. Нэг оролцогчийн төлбөр нь 250 мянган төгрөг аж. Мөн зохион байгуулалтад шаардлагатай бензин, түлш шатахуун, асар, жижиг майхнууд, уламжлалт тоглоом, хувцас, хэрэгсэл, Скаут хүүхдүүдэд зориулсан гарын бэлэг зэрэг хөрөнгө, эд материалын тусламж үзүүлэхийг хүсжээ.
Майхант чуулга уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НЗДТГ, Олон Улсын Хүүхдийн "Найрамдал" цогцолбор, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүл хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна. Энэ уулзалтад 11-ээс дээш насны хүүхэд оролцох боломжтой бөгөөд бүртгэлээ явуулаад дуусчээ.