Ардын хувьсгалын 96 жил Багануур дүүргийн баяр наадам өнөөдөр эхэллээ.
Багануур дүүргийн баяр наадамд улсын аварга Ч.Санжаадамба, арслан Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, гарьд Ш.Жаргалсайхан, заан Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд тэргүүтэй 256 бөх барилдаж байна.
Энэ жилийн наадмаар тавын даваанд аймгийн арслан Г.Ганжадад өвдөг шороодсон Ч.Санжаадамба аварга, Улсын баяр наадмаас хойш анх удаа зодоглож байгаа нь энэ. Аварга Ч.Санжаадамбын барилдаан маргаантай болсон ч хөлийн цэцүүд Г.Ганжадыг давсанд тооцсон. Гэвч Санжаадамба аварга энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй юм.