Тайландын Бангкок хотод өнөөдөр эхэлсэн чөлөөт бөхийн өсвөр үеийн ААШТ-ий эхний өдөр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, алтан соёмбот далбаа мандлаа.
Охидын 56 кг-д зодоглосон өсвөр үеийн ААШТ-ий хүрэл медальт Баянхонгор аймгийн тамирчин Ө.Пүрэвсүрэн алтан медаль хүртлээ. Тэрбээр шөвгийн наймд Узбекстаны Айзадаг цэвэр, хагас шигшээд Энэтхэгийн Сонам, алтан медалийн төлөөх барилдаанд Киргизстаны Нураида Анаркуловаг тус бүр 9:6 ялж тивийн медалиа хошой болголоо.
Ө.Пүрэвсүрэн Монголын охидоос өсвөр үеийн ААШТ-д түрүүлсэн зургаа дахь тамирчин болж байна.
Охидын 43 кг-д өсвөр үеийн УАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт, Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхзул, 49 кг-д өсвөр үеийн улсын аварга Сэлэнгэ аймгийн тамирчин Д.Отгонжаргал нар тивийн аваргын хүрэл медалийн эзэд боллоо.
Харин 38 кг-д өсвөр үеийн улсын аварга Архангай аймгийн тамирчин Г.Оюундарь хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн бөхөд оноогоор цэвэр ялагдсан.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш хөвгүүдийн 42, 50, 58, охидын 40, 46, 52, 60, 70 кг-ын жингийн барилдаан болно