Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал нар нийслэлийн Соёл, урлагийн газрын хагас жилийн ажлын тайлантай танилцжээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг эрчимжүүлж, үйл ажиллагаагаа аль болох хотын захын хороод руу чиглүүлэх шаардлагатай байна. Иймээс “Гэр театр” төслийг дэмжинэ. Иргэдийн сэтгэл санаанд нийцсэн ажил болно гэдэгт итгэлтэй байна. Төслийн туршилтыг Сонгинохайрхан дүүргийн XXVI хороо буюу Улаанчулуут орчимд ажиллуулж эхлэх нь зүйтэй, энэ ажлыг идэвхжүүлэх шаардлагатай” гэжээ.
Нийслэлийн Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй ажлынхаа талаар нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн ““Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр, “Хотын соёл” болон “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяны хүрээнд иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх үйл ажиллагаанууд хийгдэж байна.
Мөн нийслэлийн Соёл, урлагийн газрын түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байгаа тул тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөний дагуу баримтат кино, ном бүтээх ажлууд хийгдэж эхэлсэн. Тус газраас БНСУ-ын Намянжу хотын Соёл, аялал жуулчлалын газар, ОХУ-ын нийслэл Мосъква хот, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хот, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд найрамдах Франц Улс, АНУ-ын Филаделфи хот, Бүгд найрамдах Австри улс, Япоун улс, БНХАУ-ын Карамай хоттой гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж байна” хэмээн танилцууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.