БНХАУ, ОХУ, Монгол улсын хамтран хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтад “Цайны замын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх төсөл орсон.
Цайны замын аялал жуулчлалын брэндийг бий болгож, хамтарсан маркетингийн үйл ажиллагаа явуулах, Цайны зам дагуух улс орнуудыг аялал жуулчлалын нэгэн бүс хэмээн сурталчилж, гадаад улс орнуудаас илүү олон жуулчин татах нөхцөл боломж бүрдсэн юм.
БОАЖЯ хөрш орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Цайны замын брэндийг сурталчлах хүрээнд энэ сарын 22-23-нд Улаанбаатар хотноо “Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” зохион байгуулна. Үүнд Хятадын талаас аялал жуулчлалын төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аялал жуулчлалын байгууллага, хүүхэд багачуудын төлөөлөл бүхий 460 орчим хүн оролцох юм байна.
“Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг”-ийн хөтөлбөр
1. Монгол-Хятадын цайны замын олон улсын аялал жуулчлалын форум
2. Улаанбаатар хот дахь Цайны замын дурсгалын хөшөөний нээлт
3. Авто аяллын нээлт
4. Монгол-Хятадын аялал жуулчлалын тур операторуудын уулзалт
5. Хүүхдийн аяллын нээлт
6. Хилийн бүсийн аймгуудын дарга нарын уулзалт
7. Нүүдэлчдийн наадам
Монгол-Орос-Хятад улсын Цайны замын дурсгалын хөшөөний нээлт, “Энх тайван, найрамдал, залуу элч” хүүхдийн аяллын нээлтэд зориулсан Монгол Хятад улсын хүүхдийн урлагийн тоглолт болно гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.