Улаанбаатар хотод улс, нийслэл, гадаадын хөтөлбөр, концессийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Налайх, Багануур дүүрэгт сургууль, цэцэрлэг барьж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 20, 21-нд нийт 53 байршилд барьж буй барилгын ажилтай танилцжээ.
Барилгын ажлын явц 5-85 хувьтай байна. Зарим газарт дэд бүтэц болоод газрын асуудлууд гарчээ.
Нийслэлд 72 бага сургууль, цэцэрлэгийн барилга баригдахаас 2017 онд 30-ыг нь ашиглалтад оруулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.