Хөрөнгө оруулалтын банкуудын ашиглаж буй шинэ технологи богино хугацаанд салбарыг бүхэлд нь өөрчилнө гэж “McKinsey “компани үзэж байна.
Банкуудын ажлын 30 гаруй хувийг машинууд гүйцэтгэх боломжтой гэж тус байгууллага тооцоолжээ. Өөрөөр хэлбэл танин мэдэхүйн шинэ технологи, аппликейшн болон машинууд илүү хямд ажиллах хүч болох боломжтой учраас банкууд тэднийг худалдааг хөнгөвчлөх, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа явуулахад ашиглах боломжтой гэдгийг тус компани судалгаандаа дурдсан байна.
Үүрэг даалгавруудыг автоматжуулснаар ажилтнууд судалгаа хийх, шинэ санаа боловсруулах, харилцагчидтай ойр харилцах зэрэг өндөр ач холбогдолтой ажилдаа анхаарал хандуулах нөхцөл бүрдэнэ гэж "McKinsey" мэдэгджээ.
Тус байгууллагын тооцоолсноор эдгээр технологиуд худалдаанд төвлөрдөг ажилтнуудын ачааллыг 20-30 хувиар бууруулна гэсэн байна. Хэдий тийм боловч энэ нь шинэ ур чадвар ашиглаж, уламжлалт арга барилаас татгалзан, илүү дүн шинжилгээ хийж, өөрчлөлтөд бэлэн байхыг ажилтнуудаас шаардана гэж шинжээчид үзжээ.
Б.Ариунболд