АНУ-ын Гадаадын хөрөнгө оруулалтын хороо энэ он гарсаар АНУ-ын компанийг худалдан авах хүсэлт тавьсан гаднын есөн компанид татгалзсан хариу өгсөн байна.
Энэ нь урьд өмнө байгаагүй өндөр тоо гэдгийг эх сурвалж хэлж байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын бизнес эрхлэгчид АНУ-ын компаниудыг худалдаж авах сонирхол нэмэгджээ. Он гарснаас хойш БНХАУ-ын хөрөнгө оруулагчид АНУ-д 87 хэлцэл хийснээ зарлаад байгаа нь 2016 оноос арваар өссөн дүн болж байна.
Хэдий тийм боловч Дональд Трампын Засгийн газрын бодлогын хүрээнд гаднын хөрөнгө оруулалт, ялангуяа БНХАУ-ын компаниудад тавих хяналт чангарч байгаа аж. Түүнчлэн гадагш чиглэсэн хөрөнгийн урсгалыг хумих БНХАУ-ын Засгийн газрын бодлого хилийн чанадад хийх тус улсын компаниудын нэгдэн, нийлэх хэлцлийг хязгаарлана гэж ажиглагчид үзэж байна.
Э.Эрдэнэтуяа