Өнгөрсөн зургадугаар сарын эхээр зарим орон Катар улстай дипломат харилцаагаа тасалж, тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавихаа мэдэгдсэн билээ. Тэд Катар улсыг алан хядагчдыг санхүүжүүлж, дэмждэг гэж буруутгасан юм. Гэвч Катарын тал үүнийг үгүйсгэсээр байна.
Түүнээс хойш анх удаа Катарын Эмир шейх Тамим бен Хамад Аль Тани өнөөдөр мэдэгдэл хийсэн байна.
Тэрбээр Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрейн, Египет улсуудтай харилцаагаа сэргээж, хямралыг зохицуулахыг уриалжээ.
Манай улсын эсрэг санаатайгаар шившигт кампанит ажлыг явуулж байна. Энд амьдрал хэвээр үргэлжилсээр байна
Катарын Эмир телевизээр үг хэлэхдээ “Манай улсын эсрэг санаатайгаар шившигт кампанит ажлыг явуулж байна. Энд амьдрал хэвээр үргэлжилсээр байна” гэв.
Мөн тэрээр “Засгийн газруудын хооронд өрнөөд буй улстөрийн хямралаас ард иргэдийг холдуулах цаг ирлээ. Бид дээрх асуудлыг шийдвэрлэхэд яриа хэлэлцээг нээлттэй явуулахад бэлэн” гээд Катарын тусгаар тогтнолыг хүндэтгэх зарчим дээр л хэлэлцээ явуулна гэж онцолжээ.
Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрейн, Египет зэрэг арав орчим орон Катар улстай харилцаагаа тасалж, эдийн засгийн хориг тавих болсон юм.
Катарын Эмирийн мэдэгдсэнээр “Манай улс терроризмын эсрэг тууштай тэмцэж ирсэн. Олон улсын байгууллагууд ч үүнийг хүлээн зөвшөөрч буй” хэмээн телевизээр хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.
Тэрээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Р.Тиллерсон мэдэгдэл хийснээс хэдэн цагийн дараа дээрх уриалгыг гаргасан аж.
Р.Тиллерсэн “АНУ нь терроризмтой тэмцэх тал дээр Катарын эрх баригчдын хүчин чармайлтыг үнэлж, тус улсын эсрэг тавьсан хоригыг цуцлахыг бусад орнуудад уриална" гэжээ.
Дашрамд хэлэхэд, хэдэн хоногийн дараа Катарыг дэмжигч Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган тус улсад айлчилна.
2.7 сая хүн амтай Катарын эсрэг хатуу хориг тавьсан орнууд харилцаагаа сэргээх шаардлагатай болбол 13 нөхцөлийг нь биелүүлэхийг шаардсан байна. Тухайлбал, “Лалын ахан дүүс” бүлэглэлтэй харилцаагаа тасалж, Ирантай мөн холбогдохгүй байх, Аль-Жазира телевизийг хаах зэрэг олон нөхцөлийг тавьжээ.
Эх сурвалж: ВВС