Хонгконгт IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны чансаа олгодог өсвөр үе, залуучуудын нээлттэй тэмцээн өнөөдөр эхэллээ.
Тус тэмцээнд Монголын таван бөх хүч үзэж байгаа.Тэмцээни эхний өдөр жүдочид иж бүрэн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 52кг-д Монголын жүдо академийн тамирчин спортын мастер Л.Сосорбарам алтан медаль хүртлээ. Тэрбээр Хонгконг, Филиппиний тамирчдыг ялж финалд шалгарсан. Шигшээ барилдаанд "Женко" клубийн тамирчин Ц.Адъяасүрэнг ялж түрүүллээ.
57кг-д "Боржин төв" дэвжээний тамирчин О.Энхжин хүрэл медаль хүртжээ. Маргааш тэмцээний залуучуудын ангилалд 57кг-д "Женко" клубийн тамирчин Б.Алтанцэцэг, 52кг-д Б.Мөнхжаргал нар хүч үзнэ.
Жүдочдыг Монголын жүдо академийн дасгалжуулагч ОУХМ Л.Лувсанцэрэн тэмцээнд дасгалжуулан оролцож байна.