Турк улсын Самсун хотноо болж буй сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпын XXIII наадам Монголын жүдочид амжилттай оролцож байна.
Тэмцээний хоёр дахь өдөр -100кг-д Д.Баасандорж мөнгөн медаль, 81кг Б.Наваанжамц, 70кг М.Чимэдлхам нар хүрэл медаль хүртлээ.
Д.Баасандорж хагас шигшээд Бразилийн Силва Клейтонг цэвэр ялжээ. Шигшээ барилдаанд ОХУ-ын жүдоч Попов Константинд цэвэр ялагдаж мөнгөн медаль хүртэв.
Д.Баасандорж нь улсын заан Р.Давааням агсны том хүү, сүмогийн их аварга Харүмафүжигийн ах гэдгээр нь бөх сонирхогчид таних байх аа.
37 настай түүний хувьд жүдо бөхөөр тогтмол хичээллэж бэлтгэл сургуулилтаа хийж байгаа.