АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай санал зөрөлдсөнөөс Төрийн департаментын тэргүүн Р.Тиллерсон ойрын хугацаанд огцорч магадгүй талаар CNN агентлаг өнөөдөр мэдээлэв.
Тус мэдээллийн агентлаг энэ талаарх мэдээллийг Р.Тиллерсонтой ойр эх сурвалжаас авсан гэх. Урьд нь тэрбээр төрийн тэргүүнтэйгээ санал зөрөлдсөн ч огцрох төлөвгүй гэдгээ нэг бус удаа мэдэгдсэн. Гэвч энэ удаад бодлоо өөрчилсөн бололтой. Тэрээр 2017 оны эцэс гэхэд огцорч магадгүй гэнэ.
Учир нь сүүлийн үед тэрээр олон асуудал дээр Цагаан ордны тэргүүнтэй үл ойлголцолд хүрээд байгаа. Тухайлбал, Д.Трампын Хууль зүйн сайд Ж.Сешнсийг шүүмжилсэн байдал нь түүнд огт таалагдаагүй аж.
Мөн тэрээр Төрийн департаментаас хэрэгжүүлэх бодлого, Иран-АНУ-ын харилцааны талаар Д.Трамптай санал зөрөлджээ.
Өнгөрсөн долдугаар сарын 21-нд Д.Трампын хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер огцорсон билээ. Тэрээр зарим нэг томилгоотой асуудлаар Д.Трамптай ам мурийцаж огцрохоо мэдэгдсэн. Ш.Спайсерын оронд түүний орлогч Сара Сандерсыг Д.Трамп томилсон юм.
Эх сурвалж: ВВС