Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн чансаа сүүлийн үед огцом унаж, 30 хувиар буурчээ. Мөн түүнийг удирдах авьяасгүй гэх хүн ч олон байгаа аж.
Ш.Абэ энэ долоо хоногт парламентын гишүүдийн хүндхэн асуултад хариулах ёстой. Тэрбээр хуучин найздаа хувийн мал эмнэлгийн сургууль байгуулахад туслах зорилгоор албан тушаал, бүрэн эрхээ ашигласан гэх яриа бий. Үүний дараа тэрээр олны шүүмжлэлд ихээр өртөх болсон ч буруугүй гэж мэдэгдсээр байгаа юм.
Японы боловсролын яамны ажилтны ярьснаар Ерөнхий сайдын туслахын шаардлагаар зөвшөөрөл олгосон гэжээ. Энэ нь хуулийг зөрчсөн хэрэг аж. Сүүлийн 50 жилд мал эмнэлгийн сургууль байгуулах зөвшөөрлийг огт олгож байгаагүй.
2018 онд тэрээр дайны дараах үеийн хамгийн олон жил алба хаших Ерөнхий сайд болно.
Ш.Абэ шүүмжлэлд өртөж буй нь анхны тохиолдол биш. Өнгөрсөн гуравдугаар сард нэгэн хувийн бага сургууль маш бага үнээр газартай болсон нь бас асуудал дагуулжээ. Тус сургуулийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Абэгийн эхнэр багтдаг нь илэрсний дараа тэрбээр шүүмжлэлийн бай болж, чансаа нь огцом унасан.
Мөн Ш.Абэгийн хэрэгжүүлж буй зарим бодлого олны эсэргүүцэлтэй тулгарав. Батлан хамгаалахын салбарт хэрэгжүүлэх гэсэн бодлогоос үүдэн түүнээ чансаа 37 хувь хүртэлж буурсан.
Учир нь дээрх бодлого Японы өөрийгөө хамгаалах хүчнийхнийг хилийн чанадад цэрэг дайны ажиллагаанд оролцохыг хориглож буй нь шүүмжлэл дагуулсан юм.
Үүний зэрэгцээ сөрөг хүчнийхний шаардлагыг үл харгалзан тэрээр терроризмын эсрэг хуулиа баталсан нь дайран дээр давс гэгч болов. Учир нь түүнийг эсэргүүцэгчид дээрх шийдвэрийг иргэний эрх чөлөөг хязгаарласан бодлого гэж үздэг. Японы батлан хамгаалахын сайд Томоми Инада Өмнөд Суданд цэрэг дайны ажиллагаанд оролцож буй энхийн сахиулагчдын талаарх мэдээллийг ил болгоогүй нь хурц шүүмжлэлт өртсөн.
Шинзо Абэ 2006-2007 онд Ерөнхий сайдаар ажиллаж байгаад огцорсон юм. 2012 онд дахин улс төрд хөл тавихдаа Японы эдийн засгийг хүчирхэг болгоно гэж амлажээ. 2018 онд тэрээр дайны дараах үеийн хамгийн олон жил алба хаших Ерөнхий сайд болно.
Гэвч Ш.Абэгийн нам Токио, Сэндай хотуудад болсон орон нутгийн сонгуульд мөн ялагдал хүлээсэн. Намын нөхөд нь ялагдлаа Ш.Абэгийн нэр хүнд унасантай холбон тайлбарлаж байна.
Эх сурвалж: ВВС