00.00 цагаас эхэлсэн цахим бүртгэлийн сайтад 5374 хүүхэд бүртгүүлжээ.
Цахим бүртгэлийн элсэлт долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ. Тус бүртгэлд хоёр настай буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэх бөгөөд 3-5 настнууд уламжлалт аргаар наймдугаар сарын 21-ний өдөр цэцэрлэгтээ очиж бүртгүүлнэ гэж нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ.
Цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг эхчүүдэд наймдугаар сарын 10-ны өдөр бүх цэцэрлэгт нэгдсэн журмаар багш ажилтнууд бүртгэж, тусална гэлээ.
Өмнө нь наймдугаар сарын сүүлээр бүртгэдэг байсан ба бүртгэл эхлэхэд иргэд гадаа дугаарладаг байв. Харин одоо цахимаар бүртгэх учраас ийм явдал гарахгүй гэв.
Хүүхдийн орон тоо хэтэрсэн цэцэрлэгүүдэд санамсаргүй түүврийн аргаар хүүхдээ сонгох бөгөөд дүнгээ наймдугаар сарын 25-ны өдөр гаргах юм байна.
Нийслэлийн хэмжээнд хоёр настай 34-35 мянган хүүхэд байгаагаас 11-12 мянга орчим нь буюу 30 хувь нь л цэцэрлэгт элсэх боломжтой. Өнгөрсөн жил нийт 145 мянган хүүхдээс 105 мянга буюу 72 хувь нь цэцэрлэгт хамрагдсан юм. Улаанбаатарт 240 хүүхдийн хүчин чадалтай 160 цэцэрлэг барьж цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой гэсэн тооцоо байдаг аж.
Шинээр нийслэл болон улсын төсвөөр 13 цэцэрлэг энэ хичээлийн жилд шинээр ашиглалтад орох юм байна.
Та https://tsetserleg.ulaanbaatar.mn/check.xhtml сайтад нэвтрэн хүүхдийнхээ регистерийн дугаарыг хийн бүртгүүлээрэй.